Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Home
  2. >
  3. Tour
  4. >
  5. Дундад Ази тив
  6. >
  7. Турк
  8. >
  9. Туркийн 3 хотын аялал

Туркийн 3 хотын аялал

Tour snapshot

Duration:
8 Days
Group Size:
30 persons
Location:
Турк
Tour Type:
Европ тив

Overview

АЯЛЛЫН ҮНЭ


Том хүн (12-дээш нас)- 4,590,000
Хүүхэд (2-11,9 нас)- 3,790,000
Нярай (0-1,9 нас)- 790,000


АЯЛЛЫН ХУВААРЬ
Долоо хоног бүрийн НЯМ гариг

 

 

 

 

Included/Excluded

Олон улс , орон нутгийн нислэгийн тийз
Хөтөлбөрт багтсан хоол
Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний зардал
Аяллын тав тухтай унаа
Хөтөч орчуулагч
5 одтой зочид буудал
Аяллын даатгал
Хөтөч жолоочийн гарын мөнгө 25ам доллар
Агаарын бөмбөлөг 180 доллар
Хувийн зардал
Чөлөөт өдрийн өдрийн хоол
Хөтөлбөрт багтаагүй хоол, үзвэр үйлчилгээ

Б. Оргилболд Verified

Member Since Dec 2024

1.311$

{{type.name}}

{{type.display_price}} per person

{{ type.number }}

Guests

{{ number }}

Extra prices:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Itinerary

ӨДӨР 1- УЛААНБААТАР – ИСТАНБУЛ – АНТАЛИЯ
Хоол: -/-/Орой
Хоол: -/-/Орой

Энэ өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар – Истанбул чиглэлд 10 цаг орчим ниснэ.

Истанбул хотод буусны дараа Истанбул – Анталия чиглэлд 1 цаг орчим нисээд Анталия хотод бууж зочид буудалдаа хүргүүлэн амарна.

ӨДӨР 2- АНТАЛИЯ
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа зөвхөн Турк улсад байх Султанит чулуун шигтгээтэй үнэд эдлэлийн дэлгүүрээр зочилно.


Дараагаар нь Дьюдэн голын үзэсгэлэнт хүрхрээ үзэж сонирхоно. Анталия хотын савхи болон үслэг эдлэлийн томоохон дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ.


Өдрийн хоолоо орон нутгийн алдартай зоогийн газар иднэ. Old town буюу хуучин хот болон төв талбайгаар аялна. Орой нь зочид буудалдаа оройн хоолоо идээд амарна.


Султанит чулуу- Туркийн улсад олборлогддог, нарны болон хиймэл гэрлийн нөлөөгөөр ногоон, хүрэн, ягаан зэрэг өнгөөр солигддог, байгалиараа өнгөний өөрчлөлт үзүүлдэг, тун ховор, үнэт эдлэлийн чулуу юм.
Дьюдэн хүрхрээ- Туркийн Анталия хотод байрлах, Дээд ба Доод гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хүрхрээний ус 40 метрийн өндрөөс Газрын дундад тэнгист цутгадаг байгалийн үзэсгэлэнт газар юм.
Old town (Калеичи)- Анталия хотын зүрхэн хэсэгт орших эртний дүүрэг бөгөөд Ромын Хадрианы хаалга, Селжукийн үеийн Евле минарет, Османы үеийн уламжлалт байшингууд, нарийн чулуун гудамж, түүхэн боомт болон Газар дундын тэнгисийн эргийн соёл, түүх, байгалийн үзэсгэлэнг нэг дор цогцлоосон аялал жуулчлалын гол бүс юм.

ӨДӨР 3- АНТАЛИЯ /ЧӨЛӨӨТ ӨДӨР/
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Энэ өдөр та цагт баригдахгүйгээр Анталия хотоор чөлөөт аялал хийх боломжтойгоос
гадна нэмэлт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Нэмэлт төлбөртэй хөтөлбөр - Хотын хамгийн том усан парк болох The Land of the
Legends, Дельфиний шоу үзэх, Усан онгоцтой хөөстэй шоу зэрэг байна.


Анталья хот- Туркийн өмнөд эрэгт, Газар дундын тэнгисийн хөвөөнд байрлах хамгийн том аялал жуулчлалын хот бөгөөд түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газар, зугаа цэнгэл, амралтын бүсүүдээрээ алдартай. Тус хотын Калеичи хуучин төв нь Ромын үеийн хаалга, Османы үеийн барилгуудтай бөгөөд Дьюдэн хүрхрээ, Ларагийн эрэг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

ӨДӨР 4- АНТАЛИЯ - ПАМУККАЛЛЕ
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Энэ өдөр Анталия – Памуккале чиглэлд 4 цаг орчим автобусаар явна. Өдрийн хоолоо
орон нутгийн зоогийн газарт иднэ.


Үдийн дараа Денизли хотын хөвөн үйлдвэрлэлээрээ тэргүүлэх талбайгаар зочилно бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой.


Орой нь Памуккале хотод байрлах зочид буудалдаа байрлан амарна.


Денизли хот- Туркийн баруун өмнөд хэсэгт Эгей тэнгисийн ойролцоо, Анатолийн
өндөрлөгт байрладаг. Денизли нь түүх, байгалийн үзэсгэлэн, эдийн засгийн хөгжлөөрөө нэрд гарсан хот юм. Мөн тус хот нь хөвөн тариалалт, боловсруулалт, текстиль үйлдвэрлэлээрээ Туркийн хамгийн том бүсүүдийн нэг бөгөөд дэлхийн зах зээлд өндөр чанартай хөвөн, даавуу нийлүүлдэг.

ӨДӨР 5- ПАМУККАЛЕ
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Турк даяар алдартай үзэсгэлэнт цагаан усан сан бүхий Памуккалле ууланд гарж зураг даруулна. Дэлхийн соёлын биет өв болох Хиараполис хот болон Анфитеатрыг үзнэ.


Өдрийн хоолоо орон нутгийн буфет хоолны газар идээд Памуккалле хотын нэрийн
хуудас болсон анар жимсний талбайгаар зочилно.


Нэмэлт хөтөлбөр- Клеопатра залуужуулах халуун рашаан, Агаарын бөмбөлөгт
сууж алсын үзэсгэлэнг үзэх.


Памуккалле уул- Памуккале нь калцийн тунадас агуулсан халуун рашаануудаас үүссэн цагаан өнгийн чулуун тавцан бөгөөд рашаан нь 35-100°C температур халуун байдаг. Халуун рашаан нь чулуун тавцан дамжин урсахдаа кальци агуулсан тунадас үүсгэн, үүний үр дүнд тус газар бий болсон байна.
Хиераполис- Хиераполис хэмээх эртний Ромын үеийн хотын суурин газар. Хиераполис нь усан эмчилгээний газар, сүмүүд, амфитеатр, дуган зэрэг эртний хосгүй дурсгалуудтай.

ӨДӨР 6- ПАМУККАЛЛЕ - ИСТАНБУЛ
Хоол: Өглөө/-/Орой
Хоол: Өглөө/-/Орой

Энэ өдөр зочид буудлаа хүлээлгэн өгөөд орон нутгийн нислэгээр Памуккалле-Истанбул чиглэлд 1 цаг орчим ниснэ.


Истанбул хотод ирээд Hagia Sophia эртний сүм, дараа нь лалын сүм, эцэст нь музей
болсон энэ гайхамшигт байгууламж нь Истанбул хотын түүхийг илэрхийлсэн томоохон бэлгэдэл юм.


Theodosius чулуун хөшөөний түүхээр аялах, Hippodrome нь зөвхөн спортын стадиумаас гадна Константинополь хотын олон нийтийн амьдралын шол цөм болсон газар байв.


Босфорын хоолой нь Европ болон Азийн тивийг холбох гүүр болсон түүх, үзэсгэлэнт байгалийн хослол болсон энэхүү хоолойгоор аялан хэзээ ч мартагдахааргүй дурсамж
бүтээх болно.

Өдрийн хоолоо нутгийн зоогийн газар идээд зочид буудалдаа очиж амарна.


Hagia Sophia- Туркийн Истанбул хотод орших дэлхийн хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг юм. Энэ барилга нь сүм, мескит болон музей гэсэн 3 статустай бөгөөд түүний түүх, архитектур нь олон зууны турш олон янзын соёл, шашны нөлөөг
хадгалсаар ирсэн.
Босфорын хоолой- Европ болон Азийн тивийг холбодог байгалийн хосгүй нөөцтэй чухал усан зам юм. Энэ хоолой нь Газар дундын тэнгис (Mediterranean Sea) болон Каспийн тэнгис (Black Sea)-ийн хооронд нь холбодог бөгөөд дэлхийн хамгийн чухал усан замуудын
нэг гэж тооцогддог.

ӨДӨР 7- ИСТАНБУЛ /ЧӨЛӨӨТ ӨДӨР/
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Энэ өдөр та өөрийн хүссэн маршрутаараа Истанбул хотоор аялах боломжтой. 

ӨДӨР 8- ИСТАНБУЛ - УЛААНБААТАР
Хоол: Өглөө/-/-

Энэ өглөө зочид буудалд өглөөний цайгаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгч Истанбул хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлж Истанбул – Улаанбаатар чиглэлд 9 цаг орчим ниснэ. Улаанбаатар хотод ирснээр та бүгдийн гайхалтай Туркийн аялал өндөрлөнө.

Important information

Types of visas
  • No visa required
Types of tours
  • Culture tour
  • Extreme adventure tour
  • Island tour
  • Nature Tour
Tour duration
  • 7 to 14-day tour
Tour type
  • Group tour
Types of price
  • 900$-1100$
  • 1100$-1300$
Тээвэр
  • Шууд нислэгтэй аялал

FAQs about
Туркийн 3 хотын аялал

Аялал хаанаас эхлэх вэ?

Уг аялал нь Улаанбаатар - Истанбул - Улаанбаатар чиглэлд шууд нислэгээр зорчино.

Аялалын хугацаанд нэмэлт зардал гарах уу?

Нэмэлт төлбөртэй үзвэр үйлчилгээ, хөтөлбөр мөн чөлөөт өдрийн хоолны зардал гарна.

Туркийн хот хооронд юугаар явах вэ?

Орон нутгийн нислэг болон автобусаар явна.

from
1.311$

Your Travel Journey Starts Here

Sign up and we'll send the best deals to you