Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Нүүр хуудас
  2. >
  3. Tour
  4. >
  5. Ази тив
  6. >
  7. Бангкок Паттаяа аялал газраар /9өдөр, 8шөнө/

Бангкок Паттаяа аялал газраар /9өдөр, 8шөнө/

Ерөнхий мэдээлэл

Үргэлжлэх хугацаа:
9 өдөр
Хүний тоо:
:Аялагчын тоо
Байршил:
Ази тив
Аяллын төрөл:
Ази тив

Аяллын ерөнхий мэдээлэл

Аяллын үнэ 

Том хүн 2,990,000₮

Хүүхэд /2-11,9/-2,790,000₮

Аяллын үнэд багтсан / Аяллын үнэд багтаагүй

Эрээн-Бээжин-Эрээн автобусны зардал
Бээжин-Бангкок-Бээжин дамжин нислэгийн бүх зардал
Тайландад байрлах 4-5 одтой зочид буудлын зардал
Хөтөлбөрт багтсан тээвэр
Хөтөч, орчуулагч
Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний зардал
Хөтөлбөрт багтсан хоол
Тайланд улсад байх хугацааны аяллын даатгал
Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал
Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Эрээнд ирж очих замын зардал: /Унтлагын галт тэрэг нэг талдаа 54,000, хил гарах автобус 25,000, нийт замын зардал 2 талдаа 158,000 төгрөг/
124.583¥

{{type.name}}

{{type.display_price}} Хүн тус бүр

{{ type.number }}

Зочид

{{ number }}

Нэмэлт төлбөр:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Аяллын маршрут

ӨДӨР 1- ЭРЭЭН – БЭЭЖИН
Хоол: -/-/-

Энэ өдөр Эрээн хотоос Бээжин чиглэлд унтлагын автобусаар явна. Орой нь унтлагын автобусандаа амарна.

ӨДӨР 2 БАНГКОК-ЗАВЬ БОЛОН ХОТЫН АЯЛАЛ
Хоол: -/-/-

Энэ өдөр Бээжин хотоос Гуанжоу хотоор дамжин Бангкок хот руу ниснэ. Дамжин нисэх хот өөрчлөгдөх боломжтой. Орой нь Бангкок хотод ирээд зочид буудалдаа хүргүүлэн амарна.

ӨДӨР 3- БАНГКОК ХОТЫН АЯЛАЛ
Хоол: Өглөө/Өдөр/-
Хоол: Өглөө/Өдөр/-

Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа компаний зүгээс аялагч нартаа бэлэглэж буй алдарт Тай уламжлалт бүтэн биеийн массажинд орно.


Үүний дараагаар бид Хааны ордон + Маргад Буддагийн сүмээр зочилно.

Хааны ордон – Тайландын хаадын амьдран суудаг байсан тансаг архитектурт бүхий түүхэн цогцолбор, хааны ёслол хүндэтгэлийн гол төв.
Маргад Буддагийн сүм – Ховор маргад чулуугаар урласан ариун Буддагийн хөшөөтэй, Тайландын хамгийн ариун шүтээнүүдийн нэгт тооцогддог сүм.


Дараа нь бид Чао Прая голоор завиар аялана.

Чао Прая гол нь Тайландад "Гол мөрний эх" гэгддэг бөгөөд "Дорнын Венеци" гэж нэрлэгддэг. Тайландын зүүн өмнөд хэсэгт, Аюттхаягаар урсаж, Бангкок хотын төв дундуур урсдаг Тайланд маягийн урт сүүлт завиар явж, голын хоёр эргийн байгалийн үзэсгэлэнт газрууд, хоёр эрэг дээр амьдардаг хүмүүсийн амьдарлын дүр төрх, хөвөгч захуудын өнгө үзэмжийг үзэж бүс нутгийн өвөрмөц соёлыг мэдэрнэ.


Орой нь Бангкок хотын шөнийн захаар зугаална. Аялагчид энд төрөл бүрийн хувцас хэрэгсэл, бэлэг дурсгал, амтат хоол зэргийг худалдан авч үйлчлүүлэх боломжтой.

 

ӨДӨР 4- БАНГКОК - ПАТТАЯА
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайгаа уусны дараа буудлаа хүлээлгэн өгөөд Паттаяа хотын зүг хөдлөх болно. 150км явж Паттаяа хотод очсоны дараа дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн дэлгүүр болох GEM GALLERY-гаар зочилно.

Энд маш олон төрлийн үнэт чулуу, шүр, байгалийн сувд, матар, могой, загасны арьсан эдлэлүүд байх тул та хүссэн бүх үнэт эдлэлээ худалдан авах
боломжтой.


Дараагаар нь зориулалтын малгай, шил өмсөн буудлагын спортоор хичээллэж буугаар бай буудаж үзэх ба хэн бүхэнд сонирхолтой экстрем аялал байх болно.


Үүний дараагаар бид зааны төгөлд очин заан унаж зургаа авахуулна.


Дараа нь бид өөрсдийн гараар матар хооллох болно. Та 2-6 метрийн урттай зэрлэг матруудад хоол өгч эр зоригоо шалгаарай.

Мөн бид энэ хүрээлэнд халуун орны төрөл бүрийн жимсийг хүссэнээрээ амтлах болно. Та энд гуава, банана, тарвас, дуриан, луу жимс зэрэг халуун орны өвөрмөц содон амттай жимснүүдийг хүссэнээрээ амтлаад үзээрэй.


Дараа нь энэ хотын татваргүй барааны дэлгүүрт очин худалдан авалт хийнэ. Та эндээс гэр бүл, хайртай дотны хүмүүстээ зориулж бэлэг дурсгалын болон бусад зүйлсийг маш хямдаар худалдан авах боломжтой.


Оройн хоолондоо бид хааны зоог ч гэж нэрлэгддэг алдартай байгууламжид очин буфет оройн хоол зооглоно. Энэ газар нь яг л үлгэрийн мэт байгуулагдсан газар тул бид очиж лэйдибое нарын дуу бүжгийн үзүүлбэрийг үзэнгээ оройн хоолоо зооглоно.


Оройн хоолны дараагаар бид буудалдаа очин амрах болно.



 

ӨДӨР 5- ПАТТАЯА /ШҮРЭН АРАЛ/
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайгаа уусны дараа бид хурдны завиар шүрэн арал дээр очиж өдрийг өнгөрүүлнэ. Энэ арал бол жуулчдын хамгийн дуртай мөн хамгийн ихээр зочилдог арал юм.

Шүрэн арал нь Тайландын Паттаяагийн эргийн ойролцоо орших үзэсгэлэнт наран шарлагын газар, тунгалаг ус, гурил шиг нарийн ширхэгтэй цагаан торгон зөөлөн элс, далдуу модод, далайн амьтдаараа алдартай. Тус арал нь хотын чимээ шуугианаас хол тайван амгалан газар билээ.

Та энд далайн бүлээн усанд орж биеэ шарж цагаан элсэн наран шарлагын газар дээр тааваараа амарч болохоос гадна дэлхийн аялагчдын хамгийн ихээр сонирхдог шүхрээр татуулах, далай доогуур алхах, усан мотоцикл унах зэргийг нэмэлт төлбөртэйгээр авч зугаацаж болно. Энэхүү үзэсгэлэнт арал дээр та цагийг сайхан өнгөрүүлж стрессээ мартаарай.

 

Өдрийн хоолондоо энэхүү арлын алдартай хавчны ресторанд далайн гаралтай хоол зооглох болно.


Дараагаар нь бид Паттаяа хотын алдартай хөлөг онгоцын нэг болох Дорнын гүнжид суух болно.

Дорнын гүнж дээрх үзүүлбэрүүд нь үзэсгэлэнтэй, дур булаам транс бүсгүйчүүдээс бүрддэг ба Тайландад очсон хүмүүсийн заавал үзэх ёстой үзүүлбэрүүдийн нэг билээ.

 

Үдэш нь Паттаяа хотын шөнийн амьдралтай танилцаж Фэнгюэ шоу цэнгээний гудмаар зугаалах боломжтой.

Энэхүү гудмуудад диско бар, лэйди бое шоунууд, амьд хөгжмийн тоглолтууд, боксын тэмцээн, стриптиз клубууд бий.

 

Дараагаар нь буудалдаа очин амрах болно.

 

ӨДӨР 6- ПАТТАЯА - БАНГКОК
Хоол: Өглөө/Өдөр/-
Хоол: Өглөө/Өдөр/-

Өглөөний цайгаа уусны дараа эртлэн Бангкок хотын зүг хөдөлнө.


Энэ өдөр Бид зүүн өмнөд азийн хамгийн том усан парк болон экстрем тоглоомуудтай Siam Amazing Park-д бүтэн өдөржингөө цагийг зугаатай өнгөрүүлэх болно.


Сиам парк нь Бангкок хотын Хан На Яо дүүрэгт байрлах зугаа цэнгэлийн парк юм. Тус хүрээлэн нь усан парк, зугаа цэнгэлийн парк гэж 2 хэсэгт хувааагддаг ба нийт 100 акр талбайтай. Усан парк нь 2009 оноос хойш Геннисийн амжилтын номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн томд тооцогдох 13,600 м/кв долгионы усан сан зэрэг долоон үзвэрийн газартай. Хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан олон янзын гулсуур байхаас гадна нялх хүүхдийг тоглуулах хэсэгтэй.

 

 

ӨДӨР 7- БАНГКОК /ЧӨЛӨӨТ ӨДӨР/
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Өглөөний цайгаа уусны дараа энэ өдөр бидний чөлөөт өдөр байх болно. Та энэ өдөр өөрийн тааваараа сэрж өглөөний цайгаа уугаад гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо цагийг тааваараа тухтай өнгөрүүлэх боломжтой.


Мөн та энэ өдөр Тайландын томоохон худалдааны төвүүдээр зочилж шоппинг хийх боломжтой.

 

ӨДӨР 8- БАНГКОК – БЭЭЖИН - ЭРЭЭН
Хоол: Өглөө/-/-

Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал руу явж бүртгэлээ хийлгээд инээмсэглэлийн орон гэгдэх үзэсгэлэнт Тайланд улсаар аялсан дурсамжаа өвөртлөөд Ченгдү /эсвэл өөр бусад/ хотоор дамжин Бээжин эсвэл Хөх хотын зүг ниснэ. Бээжин хотод хүрсний дараагаар автобусандаа суун Эрээн хот руу хөдөлнө.

ӨДӨР 9- ЭРЭЭН
Хоол: -/-/-

Өглөө Эрээн хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө

Нэмэлт мэдээлэл

Визний төрөл
  • Виз шаардлагагүй
Аяллын төрөл
  • Соёлын аялал
  • Адал явдалт аялал
  • Далайн эргийн аялал
  • Өвлийн аялал
Аяллын хугацаа
  • 7-14 хоногийн аялал
Аяллын бүрэлдэхүүн
  • Грүп аялал
Үнээр хайх
  • 2.000.000₮-3.000.000₮
Тээвэр
  • Газар нислэг хослосон аялал

Түгээмэл асуултууд
Бангкок Паттаяа аялал газраар /9өдөр, 8шөнө/

Танд санал болгох бусад аялал

Таны аялал эндээс эхэлнэ

Аяллын захиалга өгөх, үнийн санал авах бол имейл хаягаа үлдээгээрэй