Өглөөний цайгаа уусны дараа буудлаа хүлээлгэн өгөөд Паттаяа хотын зүг хөдлөх болно. 150км явж Паттаяа хотод очсоны дараа дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн дэлгүүр болох GEM GALLERY-гаар зочилно.
Энд маш олон төрлийн үнэт чулуу, шүр, байгалийн сувд, матар, могой, загасны арьсан эдлэлүүд байх тул та хүссэн бүх үнэт эдлэлээ худалдан авах
боломжтой.
Дараагаар нь зориулалтын малгай, шил өмсөн буудлагын спортоор хичээллэж буугаар бай буудаж үзэх ба хэн бүхэнд сонирхолтой экстрем аялал байх болно.
Үүний дараагаар бид зааны төгөлд очин заан унаж зургаа авахуулна.
Дараа нь бид өөрсдийн гараар матар хооллох болно. Та 2-6 метрийн урттай зэрлэг матруудад хоол өгч эр зоригоо шалгаарай.
Мөн бид энэ хүрээлэнд халуун орны төрөл бүрийн жимсийг хүссэнээрээ амтлах болно. Та энд гуава, банана, тарвас, дуриан, луу жимс зэрэг халуун орны өвөрмөц содон амттай жимснүүдийг хүссэнээрээ амтлаад үзээрэй.
Дараа нь энэ хотын татваргүй барааны дэлгүүрт очин худалдан авалт хийнэ. Та эндээс гэр бүл, хайртай дотны хүмүүстээ зориулж бэлэг дурсгалын болон бусад зүйлсийг маш хямдаар худалдан авах боломжтой.
Оройн хоолондоо бид хааны зоог ч гэж нэрлэгддэг алдартай байгууламжид очин буфет оройн хоол зооглоно. Энэ газар нь яг л үлгэрийн мэт байгуулагдсан газар тул бид очиж лэйдибое нарын дуу бүжгийн үзүүлбэрийг үзэнгээ оройн хоолоо зооглоно.
Оройн хоолны дараагаар бид буудалдаа очин амрах болно.