Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Бали арлын хамгийн алдартай үзмэр болох Диваажингийн хаалга байрлах Лемпуяанг сүм рүү хөдөлнө.
Лемпуяанг сүм (Pura Lempuyang) нь Балигийн зүүн хэсэгт байрладаг, "Тэнгэрийн хаалга"Лемпуяанг сүм (Pura Lempuyang) нь Балигийн зүүн хэсэгт байрладаг, "Тэнгэрийн хаалга" хэмээх алдартай чулуун хаалгаар алдартай, Агунг галт уулыг харах боломжтой, 1700 орчим явган шат өгсөж хүрдэг ариун сүм бөгөөд Бали арлын хамгийн эртний, ариун газруудын нэг юм.
Дараагаар нь алдарт усан дээрх сүм гэж нэрлэгддэг. Тирта ганга ордоноор зочилно.
Тирта Ганга (Tirta Gangga) нь Балигийн зүүн хэсэгт, Карангасем дүүрэгт байрлах усан ордон бөгөөд 1946 онд Карангасемийн хаан I Gusti Bagus Jelantik-ийн захиалгаар баригдсан, балинезийн уламжлалт архитектур, усан цөөрөм, гоёмсог хүрхрээ, чулуун баримал бүхий үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн юм.
Үүний дараа Бали арлын хамгийн үзэсгэлэнтэй алдартай хүрхрээ болох Tegenungan явна. Энд та төрөл бүрийн гэрэл зураг даруулах боломжтой.
Tegenungan хүрхрээ нь Бали арлын Убуд хотын ойролцоо, ой модоор хүрээлэгдсэн
байгалийн үзэсгэлэнт газарт байрлах 15 метр өндөр хүрхрээ юм. Энэ хүрхрээ сэлж болох усан сан бүхий хэсэгтэй тул жуулчдын дунд амралт, фото аялалд ихээхэн алдартай.
Хүрхрээгээр зочилсны дараагаар бид өөрсдийн байрлах Кута далайн эрэг рүүгээ буцна. Оройн хоолоо зооглосны дараагаар бид бэлэг дурсгалын зүйлс, сувенир, кофе, шоколад болон Балигийн үндэсний төрөл бүрийн зүйлс худалдан авч болох дэлгүүрээр зочлоод буудалдаа очин амрах болно.