
БИДНИЙ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газраас 2003-2004 оны Монголд зочлох жил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бизнесийн боломжоо нэмэгдүүлэх зорилгоор 2002 онд “Материалимпекс” ХХК “Монгол импери турс” ХХК-ийг охин компани болгон байгуулсан. Мөн Монголын аялал жуулчлалын идэвхтэй бүс болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт “Эрхэл” жуулчны баазыг байгуулсан. Дэлхийн урлаг соёл, спортын томоохон арга хэмжээ үзэж, сонирхохоор аялал саналчлан 2012-2014 онуудад UBS телевизтэй хамтран “Дэлхийн оддыг өөртөө” төсөлд хэрэгжүүлж, дэлхийн алдартай хамтлаг, дуучдын тоглолт үзэх аяллыг Хонконг-Макао, Бээжин, Шанхай, Истанбул хотуудад зохион байгуулж, телевизийн уран сайхны нэвтрүүлгийг бэлтгэн, цаглашгүй 200 гаруй дотоодын жуулчид аялуулсан нь манай аяллын компанийн нэр хүнд өсөх, олны танил болоход ихээхэн нөлөөлсөн. 2013 оноос ойрх дорнодын бүс Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын аялал хийдэг болж, үнэтэй холбоотой машин худалдаан дахь аяллыг мөн амжилттай зохион байгуулсан. 2014 оноос Францын Луврын музейн албан ёсны тайлбарлагч Г. Оюунтуяатай хамтран ажиллаж, Европын аяллаа улам чанаржуулсан нь манай компанийн брэнд бүтээхэд тус болов. 2016 онд АНУ-Хавайн аяллыг эхлүүлж, гурван тивд аялал хийх туршлага хуримтлуулж, нийт 60 гаруй чиглэлд тусгай аялал, бизнес аялал, үзэсгэлэн, арга хэмжээ, тоглолт, спортын арга хэмжээ болон амралтын аяллыг тогтмол гаргаж, аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн бүтээлч зүйлсийг бий болгож ажилласан. “Гадна ертөнцийг дотно мэдрүүлэх, Гарт нь дэлхийг атгуулах” уриатай Mongolian Tours нэрээр шинэ үйлчилгээг, шинэ аялал, шинэ бүтээлийг уламжлан нийтэд гаргаж, аялал жуулчлалын салбартаа улам илүү тэргүүлэгчээр зорин ажиллаж байна