Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours

Нууцлалын бодлого

1. Ерөнхий зүйл

Энэхүү нууцлалын бодлого нь “Монголианстепь турс” ХК  компанийн вэбсайт болон үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглах, хамгаалах талаар тайлбарлах зорилготой. Бид таны хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журам, олон улсын мэдээлэл хамгаалах стандартад нийцүүлэн хамгаална.

2. Мэдээлэл цуглуулах

Монголианстепь турс ХК-ийн Mongoliantours.mn вэбсайтад хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, хүйс, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллийг бүртгэл үүсгэхэд болон бүртгэлийг баталгаажуулах зорилгоор ашиглаж байгаа болно.

3. Мэдээлэл хадгалах хугацаа

Бид таны мэдээллийг зөвхөн аяллын үйлчилгээ үзүүлэх, хууль эрх зүйн шаардлага биелүүлэх зорилгоор хадгална. Хэрэглэгчийн мэдээллийг тухайн аяллын дараа 3 жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой бөгөөд энэ хугацаа дуусмагц мэдээллийг устгах эсвэл нэргүйжүүлж архивлана.

5. Мэдээлэл дамжуулах, хуваалцах

Бид таны хувийн мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдтэй хуваалцаж болно:

  • Нислэгийн болон байршуулах хэрэгслийн байгууллагуудтай – Таны аяллын захиалгыг баталгаажуулахын тулд.
  • Олон улсын аяллын үйлчилгээ үзүүлэгчидтэй – Гадаад паспортын мэдээллийг нислэгийн компани, визний үйлчилгээний байгууллагад дамжуулж болно.
  • Хууль сахиулах байгууллагуудтай – Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, дүрмийн дагуу мэдээлэл өгөх боломжтой.

6. Мэдээлэл хамгаалах арга хэмжээ

Монголианстепь турс ХК нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг нууцлалтай, аюулгүй хадгалах, хамгаалах үүрэгтэй. Бид мэдээллийн аюулгүй байдлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон олон улсын стандартад нийцүүлэн хамгаална.

7. Хэрэглэгчийн эрх

Та дараах эрхийг эдэлнэ:

  • Өөрийн хувийн мэдээллийг хянах, засах, устгуулах
  • Өөрийн мэдээллийг маркетингийн зорилгоор ашиглуулахгүй байх
  • Өгөгдлөө гуравдагч этгээдэд хуваалцахыг хориглох

8. Гуравдагч этгээдийн вэбсайт, холбоос

Манай вэбсайт нь гуравдагч этгээдийн вэбсайт руу холбож болох бөгөөд тэдгээрийн нууцлалын бодлого биднээс хамаарахгүй болно. Иймд хэрэглэгч та тухайн вэбсайтуудын нууцлалын бодлогыг шалгахыг зөвлөж байна.

9. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Манай нууцлалын бодлогыг хууль, дүрэм журам өөрчлөгдөх үед шинэчилж болно. Хамгийн сүүлийн хувилбарыг манай вэбсайт дээр нийтэлнэ.

10. Холбоо барих мэдээлэл

Хэрэв та манай нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал байвал бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу:

Имэйл: info@mongoliantours.mn
Утас: 11 368-385
Хаяг: “Материалимпекс” ХК байр, Үйлдвэрийн төвийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс

 

Таны аялал эндээс эхэлнэ

Аяллын захиалга өгөх, үнийн санал авах бол имейл хаягаа үлдээгээрэй