Бруней (албан ёсоор Бруней Даруссаламын Султанат) нь Зүүн Өмнөд Азид орших жижиг, баян улс юм. Улсын нийслэл нь Бандар Сери Бегаван. Газар нутгийн хэмжээ 5,765 км² бөгөөд 2024 оны хүн амын тооллогоор 450,000 гаруй оршин сууж байна. Албан ёсны хэл нь Малай хэл бөгөөд англи болон хятад хэлийн өргөнөөр хэрэглэдэг.
Бруней улс нь хаант засаглалтай улс бөгөөд бүр абсолют (бүрэн эрхт) монархит улс юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл:
Абсолют монархит онцлог нь султан бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн гэдгээрээ онцлог. Хууль тогтоох , гүйцэтгэх , шүүх эрх мэдэл, парламент байдаг ч зөвлөх үүрэгтэй. Улсын хууль нь Шариатын хууль дээр суурилдаг ба 2014 оноос хойш улам бүр чангарсан (жишээ нь: зарим гэмт хэрэгт хад чулуугаар цохих ялын заалт орсон ч бараг хэрэглэгддэггүй).
Султан нь дэлхийд хамгийн баян удирдагчдын нэг ба хувийн нисэх онгоцны парк, зуун гаруй супер машин, асар том ордонтой. Түүний амьдардаг The Istana Nurul Iman ордон нь дэлхийн хамгийн том хааны ордон гэж бүртгэгдсэн (2000+ өрөөтэй).
Бруней — Газрын тосны баялгаараа хүчирхэгжсэн эдийн засагт улс
Бруней бол эдийн засгийн хувьд Азийн хамгийн хүчирхэг, тогтвортой орнуудын нэг юм. Тус улсын эдийн засаг газрын тос, байгалийн хийн олборлолтод тулгуурладаг бөгөөд ДНБ-ий 60 гаруй хувийг энэ салбар бүрдүүлдэг. Экспортын орлогын 90 орчим хувь нь нефть, хийн бүтээгдэхүүнтэй шууд холбоотой бөгөөд Бруней нь дэлхийн шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-ний томоохон экспортлогчдын нэгээр нэрлэгддэг.
Shell компани нь Брунейд газрын тосны олборлолт хийдэг стратегийн гол түнш бөгөөд тус улсын эдийн засгийн тулгуур багана болсон газрын тосны орлого нь төрийн санхүүгийн гол эх үүсвэр болдог. Үүний үр дүнд Бруней нь татваргүй эдийн засгийн загвараар дэлхийд танигдсан. Тус улсад орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) гэж үгүй — иргэд нь татвар төлөхгүй атлаа төрөөс эрүүл мэнд, боловсролын бүх үйлчилгээг үнэ төлбөргүй хүртдэг.
2023 оны байдлаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP per capita) нь ойролцоогоор $35,000 бөгөөд энэ үзүүлэлтээрээ Бруней нь Азийн өндөр орлоготой орнуудын тоонд багтдаг. Ард иргэдийн амьжиргаа харьцангуй өндөр, ядуурлын түвшин маш бага байдаг нь тус улсын нийгмийн тогтвортой байдлыг илтгэнэ.
Бруней улсын соёл ба шашны нөлөө
Мөн Бруней улс нь гүн гүнзгий соёл, шашны уламжлалтай. Энэ улс нь Исламын шашинд үндэслэсэн хаант засаглалтай. Шариат хуулиар олон нийтийн амьдрал, ёс суртахуун, хувцаслалт, харилцаа зэрэг нь зохицуулагдаж, Исламын зарчим өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон.
Брунейн соёл нь Малай, Индонез, Хятад зэрэг олон соёлын нөлөөг шингээсэн ч исламын ёс жаягийг хамгийн эрхэм үнэт зүйл болгож хадгалдаг. Үндэсний баяр ёслол, амьдралын хэв маяг нь шашны уламжлалтай нягт холбоотой. Жишээлбэл, Рамадан сарын үеэр нийт улс орон хуваарь, үйл ажиллагаагаа өөрчилж, исламын ёс суртахууныг даган мөрддөг.
Брунейд амьдрах, зочлох үед шашны ёс суртахууныг хүндэтгэх нь нэн чухалд тооцогддог.
Бруней улсын виз
Монгол улсын иргэд Бруней улс руу аялахад виз заавал авах шаардлагатай. Одоогийн байдлаар цахимаар виз мэдүүлэх боломжгүй тул хамгийн ойр байрлах Брунейн Элчин сайдын яаманд биечлэн хандаж виз мэдүүлэх шаардлагатай байдаг. Монголд суугаа Брунейн Элчин сайдын яам байхгүй тул Бээжин хот дахь Элчин сайдын яамаар үйлчлүүлэх бол:
Виз мэдүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
Бичиг баримтыг бүрдүүлэн Элчин сайдын яаманд хандсанаар таны аяллын виз ажлын 7 хоногийн дотор гарна. Визний хураамж нь 100 юань байна.
Брунейд аялахад баримтлах зөвлөмжүүд
Аялах гэдэг нь зөвхөн шинэ газар үзэх төдий бус, тухайн орны соёл, шашин, амьдралын хэв маягийг ойлгож, хүндэтгэх үйл явц юм. Ялангуяа Бруней шиг шашны гүн гүнзгий уламжлалтай, онгон байгалиа хамгаалж чадсан орны хувьд аялах нь илүү нарийн мэдрэмж, анхаарал шаарддаг. Брунейд аялахад анхаарах ёстой чухал зөвлөмжүүдийг танилцуулъя.
Хууль дүрэм, шашны хүндэтгэл
Бруней бол Исламын шашинт, хаант засаглалтай улс. Тус улсын хуулиуд нь Шариатын зарчимд тулгуурладаг бөгөөд үүнийг зөрчих нь гадаадын аялагчдад ч хатуу хариуцлага үүсгэдэг. Архи уух, согтуу явах, олон нийтийн газар нийтийн ёс суртахууныг зөрчих үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Иймд Брунейд очих аялагч хүн хууль дүрмийг судалж, соёлын онцлогт хүндэтгэлтэй хандах шаардлагатай.
Хувцаслалт ба ёс зүй
Брунейд аялж буй хүн бүрийн анхаарах нэг чухал зүйл бол даруухан хувцаслалт юм. Эмэгтэйчүүд мөр, өвдгөө халхалсан хувцас өмсөх нь зохимжтой бөгөөд сүм, шашны байгууламжид орж үзэх үед толгой бүрхэх шаардлага ч гарч болно. Эрчүүд ч гэсэн богино шорт, майктай явах нь тохиромжгүй. Энэ нь зөвхөн хуулиас гадна соёлын талаарх хүндэтгэл илэрхийлж буй хэрэг юм.
Байгаль хамгаалах ухамсар
Бруней улс нь байгаль орчноо хамгаалах тал дээр Зүүн Өмнөд Азийн орнуудаас онцгой сайн жишээ үзүүлдэг. Ulu Temburong National Park зэрэг аяллын бүсүүдэд хог хаях, мод ургамал хугалах, амьтанд хор хөнөөл учруулахыг хатуу хориглодог. Аялагч хүн байгаль орчныг хамгаалах дүрмийг чанд сахиж, зөвхөн үзэж сонирхох төдий бус, хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах ёстой.
Санхүү, тээвэр, харилцаа
Брунейд аялж буй гадаадын иргэдийн хувьд төлбөр тооцоонд бэлэн мөнгө авч явах нь чухал. Учир нь жижиг дэлгүүр, зах, тосгоны бүсүүдэд карт ажиллахгүй байх нь элбэг. Такси, нийтийн тээврийн үйлчилгээ сул хөгжсөн тул зочид буудлаас унаагаа урьдчилан захиалах, эсвэл хувийн жолоочтой аялалд хамрагдах нь илүү тохиромжтой байдаг. Англи хэл Брунейд өргөн хэрэглэгддэг тул аяллын харилцаанд хүндрэл бага гардаг.
Interdum et malesuada fames