Энэ өглөө бид 9:00цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд цуглан 11:40 нислэгээр цааш
Алманы хотыг зорино. 12:40 онгоц буун цааш бид Алматы хотын Big lake нуур луу явна.
Энэхүү нуур нь байгаль нь өвөрмөц бөгөөд улирлаас хамаараад нуурын өнгө өөрчлөгддөг
хавар, зуны улиралд тод хөх, намар, өвөлдөө гүн цэнхэр эсвэл цагаан мөстэй байдаг.
Хотоос ердөө 30 км-ийн зайтай, тиймээс амархан очиж болохоор газар. Нуур далайн түвшнээс
дээш 2500 м өндөрт оршдог учраас агаар нь цэвэр, үзэмж нь үнэхээр сайхан. Гэхдээ усанд орох
хориотой, учир нь энэ нь Алмата хотын ундны усны эх үүсвэр юм.