Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Home
  2. >
  3. Tour
  4. >
  5. Ази тив
  6. >
  7. ДАЛЯНЬ ХОТЫН АЯЛАЛ

ДАЛЯНЬ ХОТЫН АЯЛАЛ

Tour snapshot

Duration:
7 Days
Group Size:
30 persons
Location:
Ази тив
Tour Type:
Ази тив

Overview

Далянь хотын аялал – Далайн эргийн тансаг амралт

 

Зүүн хойд Азийн сувд гэгддэг Далянь хот бол түүхэн өнгө аястай архитектур, цэвэрхэн гудамж, үзэсгэлэнт далайн эргээрээ жуулчдыг татдаг Хятадын хамгийн сэтгэл татам боомт хотуудын нэг юм. Манай энэхүү аялал нь танд Далянь хотын гайхамшгийг бүрэн мэдрүүлэх тав тухтай, зохион байгуулалт сайтай аялал байх болно.

 

6 Дугаар сарын үнэ

Буудал Өрөөнд 2 орох Өрөөнд 1 орох Хүүхэд ортой Хүүхэд оргүй /2-18нас/
Bohai Pearl Hotel 4* 2,600,000₮ 3,020,000₮ 2,600,000₮ 2,330,000₮
Nikko Hotel 5* 2,930,000₮ 3,670,000₮ 2,930,000₮ 2,580,000₮
(Хүүхэд 0-2 нас зочид буудалд ор эзлэхгүй) : 450,000₮        

 

7 болон 8 сарын үнэ

Буудал Өрөөнд 2 орох Өрөөнд 1 орох Хүүхэд ортой Хүүхэд оргүй /2-18нас/
Bohai Pearl Hotel 4* 2,860,000₮ 3,290,000₮ 2,860,000₮ 2,330,000₮
Nikko Hotel 5* 3,040,000₮ 3,910,000₮ 3,040,000₮ 2,580,000₮
(Хүүхэд 0-2 нас зочид буудалд ор эзлэхгүй) :450.000₮        
         

 

Included/Excluded

Дальян хотод байрлах 7 шөнийн зочид буудал
Хөтөлбөрт багтсан бүх хоол, үзвэр үйлчилгээ
Угтах үдэх машинтай үйлчилгээ
Хөтөч орчуулагчийн үйлчилгээ
Аяллын даатгал
Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ, хоол
Бусад хувийн хэрэглээний зардал
108.333¥

{{type.name}}

{{type.display_price}} per person

{{ type.number }}

Guests

{{ number }}

Extra prices:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Itinerary

ӨДӨР 1- УЛААНБААТАР – ДАЛЯНЬ
Хоол: -/-/Орой
Энэ өдөр Улаанбаатар – Далянь чиглэлд шууд нислэгээр 2 цаг 30 минут орчим ниснэ. Орой нь Далянь хотод буух үед аяллын хөтөч тосон авч зочид буудал руу явна. Зочид буудлын өрөөнд зочдод угталгын хоол бэлдсэн байна. Оройн хоолны дараа аялагчид зочид буудалдаа амарна. - Далянь хот нь Хятадын далайн эргийн худалдааны чухал хот бөгөөд “Романтик нийслэл” хэмээн нэрлэгдэдэг. 100 гаруй милийн урттай нарийхан далайн эргийн шугам нь байгалийн өвөрмөц үзэсгэлэнг бий болгосон бөгөөд жуулчдын амралт аялал жуулчлалын голлох бүс нутаг юм.
ӨДӨР 2- ДАЛЯНЬ
Хоол: Өглөө/-/Орой
Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Дараагаар нь Далянь хотын аяллаа эхлүүлнэ. Хятадын хамгийн том, олон төрлийн амьтдыг багтаасан амьтны хүрээлэн болох “Далянь ойн амьтны хүрээлэнг” үзнэ. Энд дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан ховор амьтдыг үзэх боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан ургамлын асар том цуглуулгатай “Халуун орны ойн хүрээлэн” бөгөөд үзэсгэлэнт цөөрөм, ногоон байгууламж, жижиг хүрхрээ зэргийг багтаасан байгалийн үзэсгэлэнт газруудтай. Орой нь зочид буудал хүргүүлэн амарна.
ӨДӨР 3- ДАЛЯНЬ
Хоол: Өглөө/-/Орой
Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Дараагаар нь Далянь хотын аяллаа эхлүүлнэ. Бөхай тэнгисийн эрэг дагуу байрладаг үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн болох “Хайжиюнь цэцэрлэгт хүрээлэн”-гээр зугаална. Энэхүү хүрээлэн нь байгалийн үзэсгэлэнт байдал, тэнгисийн үзэмж, уулс, ой мод, цөөрөм зэрэг олон төрлийн байгалийн элементүүдийг багтаасан байдаг. "Венецийн усан хот" нь алдарт Венецийн хотын нэрээр нэрлэгдсэн бөгөөд усан дээрх гудамж, гүүрүүдтэй, гондола завиар аялах боломжтой. Далянь дахь энэ усан хот нь романтик орчин, үзэсгэлэнт үзэмжтэй тул зугаалж, зураг татуулж, романтик аялал хийхэд тохиромжтой. Дараагаар бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. “Фүжиажуан далайн эрэг” нь цагаан элс, тунгалаг ус, үзэсгэлэнт байгалийн төрхөө одоог хүртэл хадгалсан бөгөөд амралт, зугаалгын зориулалттай олон төрлийн үйлчилгээг санал бүс юм. Үүний дараагаар Далянь хотын төв хэсэгт байрлах “Жуншань талбай” болон Жуншань плазагаар зочилно. Уг талбай нь Далянь хотын түүх, соёлын чухал хэсэг юм. Далянь хотын төв хэсэгт орших “Найрамдлын талбай” зочилно. Уг талбай нь хотын хамгийн том талбайнуудын нэг бөгөөд олон төрлийн архитектурын хэв маягтай барилгуудаар хүрээлэгдсэн энэ нь хотын түүх, соёлыг илэрхийлдэг. Оройн хоолоо Олимпийн плаза иднэ. Дараа нь шөнийн Далянь хотоор аялна. Синхай плаза, Хөгжмийн усан оргилуур, гэрлийн шоу зэргийг үзнэ.
ӨДӨР 4- ДАЛЯНЬ
Хоол: Өглөө/-/Орой
Энэ өдөр зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа үзсгэлэнт далайн эрэг болох “Жиншитан эрэг” явна. Энд та үзэсгэлэнт далайн эрэг дээр амарч байгалийн сайхныг мэдрэх боломжтой. Дараагаар нь “Discovery Kingdom Theme Park” очно. Энэхүү парк нь Хятадад төдийгүй Азид хамгийн том сэдэвчилсэн паркуудын нэг юм. Парк нь бүх насны хүмүүст зориулсан төрөл бүрийн тоглоом, үзүүлбэрүүд, амралтын газруудтай байна. Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа хүргүүлэн амарна.
ӨДӨР 5- ДАЛЯНЬ (ЧӨЛӨӨТ ӨДӨР)
Хоол: Өглөө/-/-
Энэ өдөр чөлөөт өдөр байх ба аялагчид өөрсдийн хүссэн маршрутаараа Далянь хотоор аялна. Нэмэлт төлбөртэй аялалд хамрагдах боломжтой. "Shibei Bay" усан паркын аялал Том хүн: 350 юань, Хүүхэд 4-6 нас: 180 юань, Хүүхэд 3-аас доош нас: үнэгүй
ӨДӨР 6- ДАЛЯНЬ (ЧӨЛӨӨТ ӨДӨР)
Хоол: Өглөө/-/-
Энэ өдөр чөлөөт өдөр байх ба аялагчид өөрсдийн хүссэн маршрутаараа Далянь хотоор аялна. Нэмэлт төлбөртэй аялалд хамрагдах боломжтой. "Shengya Ocean World" нь 4,000 тонн багтаамжтай аквариумд 200 гаруй төрлийн, 7,000 орчим далайн амьтан амьдардаг. Үүнд тропик загас, акул, далайн хав зэрэг ховор амьтад багтана. Том хүн: 300 юань, Хүүхэд 4-6 нас: 180 юань, Хүүхэд 3-аас доош нас: үнэгүй
ӨДӨР 7- ДАЛЯНЬ (ЧӨЛӨӨТ ӨДӨР)
Хоол: Өглөө/-/-
Энэ өдөр чөлөөт өдөр байх ба аялагчид өөрсдийн хүссэн маршрутаараа Далянь хотоор аялна. Нэмэлт төлбөртэй аялалд хамрагдах боломжтой. "Ойн цэцэрлэгт хүрээлэн + Шилэн гүүр" Том хүн: 350 юань, Хүүхэд 4-6 нас: 180 юань, Хүүхэд 3-аас доош нас: үнэгүй
ӨДӨР 8- ДАЛЯНЬ – УЛААНБААТАР
Хоол: Өглөө/-/Орой
Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Өдөр нь зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. 12:00-18:00 цагын хооронд чөлөөт цаг байна. Орой 18:00 цагт оройн хоолоо идээд нисэх онгоцны буудал руу явна Далянь – Улаанбаатар чиглэлд 2 цаг 30 минут орчим ниснэ. Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.

Important information

Визний төрөл
  • No visa required
Аяллын зорилго
  • Амралтын аялал
Байгалийн аялал
  • Эко аялал
Аяллын хугацаа
  • Богино хугацааны аялал
Аяллын бүрэлдэхүүн
  • Грүп аялал

FAQs about
ДАЛЯНЬ ХОТЫН АЯЛАЛ

from
108.333¥

Your Travel Journey Starts Here

Sign up and we'll send the best deals to you