Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Home
  2. >
  3. Tour
  4. >
  5. Ази тив
  6. >
  7. ШАР ТЭНГИСИЙН БЭЙДАХЭ АЯЛАЛ

ШАР ТЭНГИСИЙН БЭЙДАХЭ АЯЛАЛ

Tour snapshot

Duration:
4 Days
Group Size:
30 persons
Location:
Ази тив
Tour Type:
Ази тив

Overview

Хятадын хойд хэсэгт орших Шар тэнгисийн эрэг дагуух амралтын бүс Бэйдахэ (Beidaihe, 北戴河) нь цэвэр агаар, зөөлөн шаргал элс, нам гүм орчин, далайн эргийн амралтаараа алдартай. Энэхүү аялал нь танд ажлын ачааллаа тайлж, байгалийн сайхныг мэдрэнгээ тайван амралтыг эдлэх боломжийг бүрдүүлнэ.

6 дугаар сарын үнэ

Буудал Өрөөнд 2 орох Өрөөнд 1 орох Хүүхэд (ортой) Хүүхэд 2-18 нас
(оргүй)
Beidaihe Hotel 4* 1,930,000₮ 2,130,000₮ 1,930,000₮ 1,650,000₮
Jiaotongbu Hotel 4* 1,930,000₮ 2,130,000₮ 1,930,000₮ 1,650,000₮
(Хүүхэд 0-2 нас зочид буудалд ор эзлэхгүй) :400.000₮        

 

7 болон 8 дугаар сарын үнэ

Буудал Өрөөнд 2 орох Өрөөнд 1 орох Хүүхэд (ортой) Хүүхэд 2-18 нас
(оргүй)
Beidaihe Hotel 4* 2,058,000₮ 2,384,000₮ 2,058,000₮ 1,650,000₮
Jiaotongbu Hotel 4* 2,058,000₮ 2,384,000₮ 2,058,000₮ 1,650,000₮
(Хүүхэд 0-2 нас зочид буудалд ор эзлэхгүй) :400.000₮        

Included/Excluded

Бэйдайхэ хотод байрлах 4 шөнийн зочид буудал
Хөтөлбөрт багтсан бүх хоол, үзвэр үйлчилгээ
Угтах үдэх машинтай үйлчилгээ
Хөтөч орчуулагчийн үйлчилгээ
Аяллын даатгал
Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ, хоол
Бусад хувийн зардал

bayarchimeg Verified

Member Since Jan 2025

551$

{{type.name}}

{{type.display_price}} per person

{{ type.number }}

Guests

{{ number }}

Extra prices:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Itinerary

ӨДӨР 1- УЛААНБААТАР – БЭЙДАЙХЭ
Хоол: -/-/Орой
Энэ өглөө Улаанбаатар – Бэйдахэ чиглэлд шууд нислэгээр 2 цаг орчим ниснэ. Нислэгнийн цаг 12:00-14:10 хооронд байна. Өдөр нь Бэйдайхэ хотод буух үед аяллын хөтөч тосон авч зочид буудал руу явна. Зочид буудалдаа очоод чөлөөт цаг байна. Орой нь Бэйдайхэ хотод оройн хоолоо идээд амарна. - Бэйдайхэ нь Хятадын Хэбэй мужад орших үзэсгэлэнт далайн эргийн амралтын бүс юм. Энэ газар нь Бохайн булангийн дагуу байрладаг бөгөөд зуны улиралд Хятадын болон гадаадын жуулчдын очих дуртай газруудын нэг болдог. Цэвэрхэн элсэн эрэг, дулаан уур амьсгал, үзэсгэлэнт байгальтай.
ӨДӨР 2- БЭЙДАЙХЭ
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Дараагаар нь Бэйдайхэ хотын аяллаа эхлүүлнэ. - Олимпын сэдэвт барималууд, хөшөө дурсгалууд, явган хүний зам, гүйлтийн зам, унадаг дугуйн зам зэрэг спортын байгууламжт бүхий “Олимпын цэцэрлэгт хүрээлэнгээр” зугаална.. Мөн энд усан оргилуур, цөөрөм, ой мод бүхий тайван орчин бүрдсэн тул зугаалж, амрахад маш тохиромжтой газар юм. - “Тагтааны үүрний цэцэрлэгт хүрээлэн” нь далайн эрэг, хадан цохио, шувуу ажиглах боломжтойгоороо алдартай. Энэхүү газар нь олон төрлийн нүүдлийн шувуудын амьдрах орчин тул шувуу ажиглагчдын очих дуртай газар юм. Мөн эндээс Бохайн булангийн гайхамшигт үзэмжийг тольдон харах боломжтой. - Бэйдайхэгийн “Океанариум” Энд та бүгд далайн ховор амьтад болох акул, далайн яст мэлхий, медуз, пингвин зэрэг олон төрлийн амьтдыг харах боломжтой. Тусгай шилэн хонгилоор алхахдаа жуулчид далайн гүнд орсон мэт мэдрэмж авдаг ба далайн арслан, дельфины тоглолт нь хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг юм. Орой нь зочид буудал хүргүүлэн амарна.
ӨДӨР 3- БЭЙДАЙХЭ (ЧӨЛӨӨТ ӨДӨР)
Хоол: Өглөө/-/-
Энэ өдөр чөлөөт өдөр байх ба аялагчид өөрсдийн хүссэн маршрутаараа Бэйдайхэ хотоор аялна. Худалдан авалт хийх, далайн эрэгт амрах зэрэг зүйлсийг хийх боломжтой.
ӨДӨР 4- БЭЙДАЙХЭ
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Дараагаар нь Бэйдайхэ хотын аяллаа эхлүүлнэ. - “Бинтанью уул” Уулын оргилоос далай болон Бэйдайхэгийн хотын үзэмж харагддаг бөгөөд байгалийн амар амгалан мэдрэх боломжтой. Явган аялал болон экстрем аялалд дуртай хүмүүс хамгийн тохиромжтой газар юм. - Бэйдайхэгийн “Шилэн гүүр” нь 100 гаруй метрийн өндөрт байрладаг мөн шилэн гүүрийн доорхи үзэмж, ой, уул, далайн панорама нь аялагчдад гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Өдрийн хоолны дараа “Маоие худалдааны төв”-өөр зугаална. Олон улсын болон Хятадын шилдэг брэндүүдийн дэлгүүрүүдийг нэг дор цуглуулсан томоохон худалдааны төв юм. Энд олон төрлийн ресторан, кафе, тоглоомын парк, кинотеатр зэрэг үйлчилгээ байдаг. Оройн хоолны дараа Бэйдайхэ хотын хуучин боомтын цэцэрлэгт хүрээлэнгийн аялал Эндээс та нар харж болох зүйлс: - 1899 оны хөлөг онгоцны зогсоол - Гэрэлт цамхаг + Ачааны хөлөг онгоцны зогсоол - Цэцэрлэгт хүрээлэн (Түүхэн гал тэрэг – 20-р зууны эхээр ашиглаж байсан гал тэрэг) - Худалдааны гудамж - Улаан цэцгийн дэнлүү гудамж
ӨДӨР 5- БЭЙДАЙХЭ – УЛААНБААТАР
Хоол: Өглөө/-/-
Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа ууна дараагаар нь зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Бэйдайхэ – Улаанбаатар чиглэлд 2 цаг орчим ниснэ. Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.

Important information

Аяллын хугацаа
  • Богино хугацааны аялал

FAQs about
ШАР ТЭНГИСИЙН БЭЙДАХЭ АЯЛАЛ

from
551$

Your Travel Journey Starts Here

Sign up and we'll send the best deals to you