Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Нүүр хуудас
  2. >
  3. Tour
  4. >
  5. Дундад Ази тив
  6. >
  7. Турк
  8. >
  9. Туркийн 3 хотын аялал

Туркийн 3 хотын аялал

Ерөнхий мэдээлэл

Үргэлжлэх хугацаа:
8 өдөр
Хүний тоо:
:Аялагчын тоо
Байршил:
Турк
Аяллын төрөл:
Дундад Ази тив

Аяллын ерөнхий мэдээлэл

Турк улс нь зүүн Европ болон баруун Азиас бүрдсэн, 83 сая орчим хүн амтай ба албан ёсны Нийслэл нь Анкара, харин хамгийн том хот нь Истанбул, Турк улс нь түүхийн хувьд Османий Эзэнт гүрнээс үүсэлтэй бөгөөд 1923 онд бүгд найрамдах улс болж байгуулагдсан.

Туркийн албан ёсны хэл нь Турк хэл бөгөөд хүн амын дийлэнх нь Исламийн шашинтай. Эдийн засгийн гол хүчин зүйл нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарууд байна.

Истанбулын Хагиа Софиа, Топкапы ордон, Эфесийн руин зэрэг түүхэн дурсгалууд нь жуулчдын сонирхлыг ихээр татахаас гадна кебаб, баклава, долма зэрэг алдартай хоолууд нь олон улсад танигдсан амтат зоог байна.

Аяллын үнэд багтсан / Аяллын үнэд багтаагүй

Олон улс, орон нутгийн нислэгийн тийз
Хөтөлбөрт багтсан хоол
Үзвэр үйлчилгээ Хүргэж
Аяллын тав тухтай унаа
Хөтөч орчуулагч
5 одтой зочид буудал
Нэмэлт төлбөртэй үзвэр үйлчилгээ
Үйлчилгээний ажилдчын гарын мөнгө
Хувийн зардал

Б. Оргилболд Verified

Member Since Dec 2024

4.590.000 ₮

{{type.name}}

{{type.display_price}} Хүн тус бүр

{{ type.number }}

Зочид

{{ number }}

Нэмэлт төлбөр:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Аяллын маршрут

ӨДӨР 1- УЛААНБААТАР – ИСТАНБУЛ – АНТАЛИЯ
Энэ өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар – Истанбул чиглэлд 9 цаг орчим ниснэ. Истанбул хотод буусны дараа Истанбул – Анталия чиглэлд 1 цаг орчим нисээд Анталия хотод бууж зочид буудалдаа хүргүүлэн амарна.
Хоол: Орой
ӨДӨР 2- АНТАЛИЯ
Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа зөвхөн Турк улсад байх Султанит чулуун шигтгээтэй үнэд эдлэлийн дэлгүүрээр зочилно.
Дараагаар нь Дьюдэн голын үзэсгэлэнт хүрхрээ үзэж сонирхоно. Анталия хотын савхи болон үслэг эдлэлийн томоохон дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Өдрийн хоолоо орон нутгийн алдартай зоогийн газар иднэ.
Old town буюу хуучин хот болон төв талбайгаар аялна. Орой нь зочид буудалдаа оройн хоолоо идээд амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 3- АНТАЛИЯ /ЧӨЛӨӨТ ӨДӨР/
ӨДӨР 3- АНТАЛИЯ /ЧӨЛӨӨТ ӨДӨР/ Энэ өдөр та цагт баригдахгүйгээр Анталия хотоор чөлөөт аялал хийх боломжтойгоос гадна нэмэлт хөтөлбөрт хамрагдах боломжтой. -
Нэмэлт төлбөртэй хөтөлбөр - Хотын хамгийн том усан парк болох The Land of the Legends, Дельфиний шоу үзэх, Усан онгоцтой хөөстэй шоу зэрэг байна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 4- АНТАЛИЯ - ПАМУККАЛЛЕ
Анталья-Памуккалле чиглэлд ниснэ.
Энэ өдөр Анталия – Памуккале чиглэлд 4 цаг орчим автобусаар явна. Өдрийн хоолоо орон нутгийн зоогийн газарт иднэ.
Үдийн дараа Денизли хотын хөвөн үйлдвэрлэлээрээ тэргүүлэх талбайгаар зочилно бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой. Орой нь Памуккале хотод байрлах зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 5- ПАМУККАЛЕ
Памуккалле хотын аялал
Турк даяар алдартай үзэсгэлэнт цагаан усан сан бүхий Памуккалле ууланд гарж зураг даруулна. Дэлхийн соёлын биет өв болох Хиараполис хот болон Анфитеатрыг үзнэ.
Өдрийн хоолоо орон нутгийн буфет хоолны газар идээд Памуккалле хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайгаар зочилно. -
Нэмэлт хөтөлбөр- Клеопатра залуужуулах халуун рашаан, Агаарын бөмбөлөгт сууж алсын үзэсгэлэнг үзэх.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 6- ПАМУККАЛЛЕ - ИСТАНБУЛ
Памуккалле-Истанбул чиглэлд ниснэ.
Энэ өдөр зочид буудлаа хүлээлгэн өгөөд орон нутгийн нислэгээр Памуккалле-Истанбул чиглэлд 1 цаг орчим ниснэ.
Истанбул хотод ирээд Hagia Sophia эртний сүм, дараа нь лалын сүм, эцэст нь музей болсон энэ гайхамшигт байгууламж нь Истанбул хотын түүхийг илэрхийлсэн томоохон бэлгэдэл юм. Theodosius чулуун хөшөөний түүхээр аялах, Hippodrome нь зөвхөн спортын стадиумаас гадна Константинополь хотын олон нийтийн амьдралын шол цөм болсон газар байв.
Босфорын хоолой нь Европ болон Азийн тивийг холбох гүүр болсон түүх, үзэсгэлэнт байгалийн хослол болсон энэхүү хоолойгоор аялан хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээх болно.
Өдрийн хоолоо нутгийн зоогийн газар идээд зочид буудалдаа очиж амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 7- ИСТАНБУЛ /ЧӨЛӨӨТ ӨДӨР/
Истанбул - Чөлөөт өдөр
Энэ өдөр та өөрийн хүссэн маршрутаараа Истанбул хотоор аялах боломжтой.
Хоол: Өглөө
ӨДӨР 8- ИСТАНБУЛ - УЛААНБААТАР
Истанбул - УБ Нислэг
Энэ өглөө зочид буудалд өглөөний цайгаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгч Истанбул хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлж Истанбул – Улаанбаатар чиглэлд 9 цаг орчим ниснэ. Улаанбаатар хотод ирснээр та бүгдийн гайхалтай Туркийн аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө

Нэмэлт мэдээлэл

Визний төрөл
  • Виз шаардлагагүй
Аяллын зорилго
  • Амралтын аялал
Соёлын аялал
  • Түүхэн аялал
Аяллын хугацаа
  • Богино хугацааны аялал

Түгээмэл асуултууд
Туркийн 3 хотын аялал

Аялал хаанаас эхлэх вэ?

Уг аялал нь Улаанбаатар - Истанбул - Улаанбаатар чиглэлд шууд нислэгээр зорчино.

Аялалын хугацаанд нэмэлт зардал гарах уу?

Нэмэлт төлбөртэй үзвэр үйлчилгээ, хөтөлбөр мөн чөлөөт өдрийн хоолны зардал гарна.

Туркийн хот хооронд юугаар явах вэ?

Орон нутгийн нислэг болон автобусаар явна.

Аялал хэзээ гарах вэ?

Долоо хоног бүрийн Ням гаригт явна.

from
4.590.000 ₮

Таны аялал эндээс эхэлнэ

Аяллын захиалга өгөх, үнийн санал авах бол имейл хаягаа үлдээгээрэй