Mongolian tours
Mongolian tours
  1. Home
  2. >
  3. Tour
  4. >
  5. Paris
  6. >
  7. Европ аялал /13 өдөр, 12 шөнө/

Европ аялал /13 өдөр, 12 шөнө/

Ерөнхий мэдээлэл

Хүний тоо:
: хүмүүсийн тоо
Байршил:
Paris
Аялалын төрөл:
Европ тив

Overview

Европ тив нь түүх, соёл, байгалийн үзэсгэлэнгээрээ жилд хэдэн зуун сая жуулчдыг татдаг аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм. 

Included/Excluded

Хөтөлбөрт багтсан зочид буудал
Хөтөлбөрт багтсан хоол, үзвэр үйлчилгээний зардал
Аяллын тав тухтай унаа
Аяллын албан ёсны Монгол хэлтэй хөтөч, орчуулагч
Аяллын даатгал
Виз зуулчлалын үйлчилгээ
Үйлчилгээний ажилчдын гарын мөнгө
Бусад хувийн хэрэглээний зардал
Хөтөлбөрт багтаагүй нэмэлт зардал
Визний хураамж
11.990.000 ₮

{{type.name}}

{{type.display_price}} per person

{{ type.number }}

Зочид

{{ number }}

Extra prices:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Аялалын төлөвлөгөө

ӨДӨР 1- УЛААНБААТАР-ФРАНКФУРТ / ГЕРМАН
Энэ өдөр Улаанбаатар-Франкфурт чиглэлд 9 орчим ниснэ. Орой аяллын баг тосон авч Франкфурт хотод оройн хоолоо иднэ. Үүний дараа шөнийн Франкфурт хотоор чөлөөт аялал хийнэ дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Орой
Буудал: Hotel Cult Frankfurt City The Atrium Hotel
ӨДӨР 2- ПРАГА/ ЧЕХ
08:00 цагт өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллын багтайгаа Чех улсын Прага хот руу явна. Хот руу явах замдаа нутгийн тосгонд өдрийн хоол иднэ. Прага хотод оройн хоол идээд шөнийн хотоор алхан зугаалсны эцэст зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр
Буудал: Grand Hotel International -Czech Leading Hotels Central Hotel Prague
ӨДӨР 3- ПРАГА/ ЧЕХ
Энэ өдөр Чех улсын түүхэн төвөөр аялах өдөр юм. Чех улсын бэлэг тэмдгүүдийн нэг Old town square бид өглөө эртлэн босож очно. Энэ талбайд Прагийн Астрономийн Прагийн Цаг (Orloj) нь 1410 онд бүтээгдсэн бөгөөд дэлхийн хамгийн эртний, одоо хүртэл ажиллаж буй астрономийн цагнуудын нэг рүү очно. Дараагаар Прагийн цайз (Prague Castle) Европын хамгийн том цайзуудын нэг бөгөөд 9-р зуунаас хойш Прагийн хааны ордон байсан ордон луу очин сүмийн готик архектурыг үзнэ. Үүний дараа Карлын гүүр лүү очин Влата голын үзэмжийг тольдож, гүүрний нөгөө талд байрлах кафенууд зочилно.
Хоол: Өглөө, Өдөр
Буудал: Grand Hotel International - Czech Leading Hotels Central Hotel Prague
ӨДӨР 4- ЗАЛЬЦБУРГ / АВСТРИ
08:00 цагт өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллын багтайгаа Австри улсын Зальцбург хот руу явна. Хот руу явах замдаа нутгийн тосгонд өдрийн хоол иднэ. Орой нь Зальцбург хотод оройн хоол идээд шөнийн хотоор алхан зугаалсны эцэст зочид буудалдаа ирж амарна
Хоол: Өглөө, Өдөр
Буудал: Altstadt Hotel Hofwirt Salzburg, B&B Hotel Salzburg-Nord, Best Western Plus Amedia Art Salzburg
ӨДӨР 5- ЗАЛЬЦБУРГ / АВСТРИ
Энэ өдөр өглөө эртлэн босож Зальцбург хотдоо төдийгүй Европ даяар хамгийн алдартай цайз болох Хоэнзальцбург-р зочилно. Одоог хүртэл хэв маягаа хамгийн сайн хадгалагдаж ирсэн цайз гэдгээрээ алдартай. - Хоэнзальцбург цайз (Festung Hohensalzburg) 1077 онд анх баригдаж эхэлсэн. Цайзыг 15-16-р зуунд өргөтгөж, өнөөгийн хэлбэрт оруулжээ. Зальцбург хотын төвд, Фестунгсберг толгод дээр байрладаг учир Цайзын дээвэр болон дээд хэсгээс Зальцбургийн хуучин хот, Зальцах гол, ойр орчмын Альпийн уулс зэргийг харах боломжтой. Үүний дараагаар дэлхийн хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг болох Вольфганг Амадей Моцарт (1756–1791) төрсөн гэрээр зочилж түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс түүний бага залуу насандаа хэрхэн амьдарч байсан талаар танилцана. - Mozarts Geburtshaus (Моцартын төрсөн гэр) нь Австрийн Зальцбург хотын хамгийн алдартай түүхэн дурсгалт газруудын нэг юм. Энэхүү байшин нь Гетрайдегассе 9 хаягт байрладаг бөгөөд 1756 оны 1-р сарын 27-нд Вольфганг Амадей Моцарт энд төржээ. Одоо тус байшин нь музей болж, Моцартын амьдрал, уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй үзүүлдэг байна. Оройн нь Венец хотод ирж оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Өдөр,Оройн хоол
Буудал: Hotel Carlton on the Grand Canal, The Gold Bank
ӨДӨР 6- ВЕНЕЦ / ИТАЛИ
Өглөөний цайгаа уусны дараа 118 арал болон байгууламжаас бүрдэх Италийн хойд хэсгийн үзэсгэлэнт усан дээр Венец хотоор аялна. Хотын голоор урсах Гранд сувгаар усан завиар St. Mark's Basilica-руу явна замдаа архитектурын гайхамшигт барилга байгууламжууд болон алдарт Rialto Bridge гүүрийн үзэх сонирхоно. Мөн Гондола завиар аялагчид нэмэлт төлбөр төлөн аялах боломжтой. - Сент-Маркын Базилика (Basilica di San Marco) Венецийн хамгийн алдартай барилга бөгөөд Сент-Маркын талбай хажууд байрладаг. Базиликийн барилгын ажил 9-р зууны сүүлчээс эхэлсэн бөгөөд олон зууны турш үргэлжилсэн байдаг. - Риалто гүүр (Ponte di Rialto) Хамгийн анх 1181 онд гүүрийг модоор барьж байгуулж байсан ба одоогийн чулуун гүүр нь 1591 онд баригдсан. Гүүр нь чулуун нуман гүүр бөгөөд гол хэсэг нь 28 метр урт - Гранд Канал (Grand Canal) Венецийн хамгийн том хамгийн алдартай суваг бөгөөд гол худалдааны сувгуудын нэг юм. Гранд Канал нь нийтдээ 3.8 км урт, хамгийн өргөн хэсэг нь 70 метр өргөн. Сувгын эрэг дагуух барилгууд нь Ренессанс болон Готик хэв маягаар баригдсан түүхэн барилгууд байна. Эдгээрийг үзэж сонирхосны дараа бид Италийн нийслэл загварын хот Милан руу хөдөлнө. Орой нь Милан хотод оройн хоолоо идэж зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Өдөр
Буудал: Hotel Da Vinci, Grand Hotel Barone di Sassj
ӨДӨР 7- ИТАЛИ / МИЛАН
Өглөөний цайгаа уусны дараа Милан хотын төвд байрлах олон зууны турш баригдсан түүхийн үнэт өв болох готик архитектурын гайхамшигт жишээ Милан Дуомо сүмийг үзэж сонирхоно - Миланы Дуомо (Duomo di Milano) хотын төвд байрлах, дэлхийд алдартай готик архитектурын гайхамшигтай жишээ юм. Энэ сүм нь Италийн хамгийн том сүмүүдийн нэг төдийгүй дэлхийд хэмжээ, архитектурын хувьд онцгой байр суурь эзэлдэг. Үндсэн барилга нь бараг 500 жилийн туршид баригдсан. - Алдарт Мадоннина – Дуомогийн дээд хэсэгт алтан дүрстэй, хотыг хамгаалагч Ариун Мадоннагийн баримал байрладаг бөгөөд энэ нь Миланы сүмийн хамгийн алдартай бэлгэ тэмдэг юм. Өдрийн хоолны дараа аялагчид худалдааны төвөөр зочилж худалдан авалт хийх боломжтой. - Scalo Milano Outlet & More Италийн Милан хотод байрлах алдартай худалдааны төв бөгөөд тансаг брэндүүдийн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдан авах боломжтой газруудын нэг юм. Дэлхийн алдартай брэндүүд болох Prada, Armani, Versace, Nike зэрэг 150 гаруй дэлгүүртэй. Эдгээр брэндүүдийн хувцас, гутал, цүнх, аксессуаруудыг хямдралтай үнээр авах боломжтой. Орой нь Милан хотод зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Өдөр
Буудал: Hotel Da Vinci, Grand Hotel Barone di Sassj
ӨДӨР 8- ШВЕЙЦАР / ЛАУТЕРБРУННЕН / ЖЕНЕВ
Энэ өглөө Милан хотоос Швейцарын Лаутербруннен хот руу явна. Швейцарын Берн мужийн алдартай туристийн хот бөгөөд үзэсгэлэнт байгаль, сүрлэг усны уруу, мөсөн уулсаараа алдартай. - (Trümmelbach) хүрхрээ, "Штубенфаль" (Staubbach Falls) зэрэг хүрхрээ нь томоохон туристын үзэсгэлэнт газрууд юм. Штубенфаль нь 300 метрийн өндөртэй бөгөөд Швейцарт хамгийн өндөр хүрхрээнүүдийн нэг юм. Лаутербруннены ойролцоох жижиг тосгонууд болох Гарнифь болон Ванген нь гайхамшигтай байгаль, нам гүм уур амьсгалыг та мэдрэх болно. Дараагаар нь Женев хот руу явна. Орой нь Женев хотод зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Орой
Буудал: Adagio Original Thoiry Geneve, Zenitude Swiss Apparthotels
ӨДӨР 9- ЖЕНЕВ- ПАРИС
Энэ өглөө эртлэн босож Швейцарын Женев хотын ойролцоо орших үзэсгэлэнт Женевийн нуур болон түүний эргэн тойрны байгалийн үзэсгэлэн алдартай усан оргилуурыг үзнэ. Дараагаар нь НҮБ байр болон түүний цэцэрлэгт хүрээлэнд байх төрөл бүрийн утга санааг илэрхийлсэн сонирхолтой урлагийн бүтээлүүдийг сонирхоно. - Женевийн нуур (Lac Léman) нь Швейцарын хамгийн том, Европын хамгийн том нуурын нэг юм. Энэ нуур нь Швейцарын Женев хотын дэргэд байрладаг бөгөөд Францын хилтэй наад зах нь оршдог. Женевийн нуур нь түүний үзэсгэлэнт байгаль, усан спорт, жуулчлалын чиглэлээр алдартай. - Женевийн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын төв нь Швейцарийн Женев хотод байрладаг бөгөөд энэ нь олон улсын дипломати, хүмүүнлэгийн үйл ажиллагааны чухал төв юм. Мөн тус хүрээлэнд байх Broken chair, Flower clock үзэж сонирхоно. - Женевийн усан оргилуур (Jet d'Eau) нь Женевийн нуурын дэргэд байрлах, дэлхийн хамгийн алдартай усан оргилууруудын нэг юм. Усан оргилуур нь 140 метрийн өндөрт ус шүрших чадвартай. Женев хотын гайхалтай аяллаа өндөрлүүлсэний дараагаар Парис хотыг зорино. Орой нь Парис хотод зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Өдөр,Оройн хоол
Буудал: Standing Hotel Suites by Actisource, New Hotel Saint-Lazare
ӨДӨР 10- ПАРИС
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Хайр дурлалын хот гэгддэг Парис хотын аяллаа эхлүүлнэ. Хамгийн эхлээд хүн бүрийн очих ёстой газрын нэг болох Эйфелийн цамхаг үзнэ. Дараагаар нь Дэлхийн хамгийн том, хамгийн алдартай урлагийн музей болох Луврын музейгээр зочилно. - Эйфелийн цамхаг (La Tour Eiffel) нь Францын нийслэл Парис хотод байрлах, дэлхийн хамгийн танигдсан дурсгалт газруудын нэг юм. Эйфелийн цамхаг нь 330 метрийн өндөртэй бөгөөд Парис хотын хамгийн өндөр барилга юм. Анхны үед 300 метрийн өндөртэй байсан бөгөөд хожим нь нэмэлт антенн нэмж, 330 метр болсон. - Лувр музей (Musée du Louvre) Египетийн түүхээс эхлээд орчин үеийн урлагийн үзэсгэлэнгүүдийг агуулсан дэлхийн хэмжээний музей юм. Одоогоор 35,000 гаруй бүтээл энд хадгалагдаж ирсэн ба үүний дотор Мона Лиза, Венера Милосская зэрэг алдартай байдаг. Орой нь Парис хотод зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Өдөр,Оройн хоол
Буудал: Standing Hotel Suites by Actisource, New Hotel Saint-Lazare
ӨДӨР 11- ПАРИС
Дэлхий дахинаа готик архитектурын сор бүтээл гэдгээрээ танигдсан Нотр-Дам сүмыг үзэж сонирхоно. - Нотр-Дам сүм нь 1163 онд баригдаж эхэлсэн бөгөөд Францын сүмийн архитектур, урлагийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Нотр-Дам сүмийн шилэн цонх нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй шилэн цонхнуудын нэг гэж тооцогддог. Түүний хамгийн алдартай шилэн цонх нь Роза цонх (Rose Window) бөгөөд энэ нь сүмийн тал бүрт байрладаг. Үүний дараа Сена мөрнөөр усан онгоцоор аялж өдрийн хоолоо идэнгээ Парис хотыг өөр өнцгөөс толидох боломжтой. Орой нь Парис хотын хамгийн алдартай гудамж, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй өргөн чөлөөнүүдийн нэг гэж тооцогддог Шанз-Элизе өргөн чөлөө зочилно. Шанз-Элизе нь гэрэлтүүлэг болон бусад чимэглэлээрээ олны анхаарлыг ихэд татдаг байна. - Arc de Triomphe (Триумфын хаалга) Парисын Шанз-Элизе өргөн чөлөөнд байрладаг. Хаалга нь 50 метр өндөр бөгөөд Парисын төв хэсэгт байрладаг Орой нь Парис хотод зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Өдөр,Оройн хоол
Буудал: Standing Hotel Suites by Actisource, New Hotel Saint- Lazare
ӨДӨР 12- ПАРИС - ФРАНКФУРТ
Энэ өглөө Парис хотоос Германы Франкфурт хотыг зорино. Өдөр нь Франкфурт хотод өдрийн хоолоо иднэ. Дараагаар нь Герман улсын хамгийн алдартай шоппинг төв болох Zeil (The Main Shopping Street) ирнэ эндээс олон төрлийн бредийг барааг хамгийн хямд үнээр худалдан авах боломжтой байна. Орой нь товлосон газраа цуглан аяллын хамгийн сүүлийн өдрөө аяллын багтаагаа хамт үдэлтийн зоог барина.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Буудал: Hotel Cult Frankfurt City, The Atrium Hotel
ӨДӨР 13- ФРАНКФУРТ - УЛААНБААТАР
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу явна. Эндээс Франкфурт-Улаанбаатар чиглэлд 9 орчим цаг ниснэ. Орой нь Улаанбаатаар хотод ирж бидний аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө

Important information

Аяллын онцлог
  • Хөтөлбөртэй
  • Груп аялал
  • Соёлын аялал
  • Түүхийн аялал
  • Байгалийн аялал
  • Хотын аялал
Визаны төрөл
  • Виза шаардлагатай
Өрөөний мэдээлэл
  • Шүршүүртэй
  • Эйр кондишн
  • Цагаан хэрэгсэлтэй
  • 1 удаагийн хэрэгсэлтэй
  • 24 цагийн ресепшин
  • Интернэт

FAQs about
Европ аялал /13 өдөр, 12 шөнө/

Зөвхөн аяллын виза гаргуулах боломжтой юу?

Боломжгүй.

Олуулаа явах бол хямдрал үзүүлдэг үү?

Үзүүлнэ. Та аяллын зөвлөхтэй холбогдож мэдээлэл авах боломжтой. 96051934

Визаны хураамж хэд вэ?

90 евро

Виза гараагүй тохиолдолд буцаан олгох уу?

Аяллын мөнгийг нь буцаан олгоно. Виза үйлчилгээ төлбөрийг буцаах боломжгүй.

Виза гаралт хэр вэ?

Таны визаг гаргах тал дээр бүх туслалцаа үзүүлж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлнэ.

Улс хооронд ямар тээврээр явах вэ?

Хөтөч жолоочтой аяллын 8 хүний суудалтай машинаар та европ тивийг тольдоно.

Шууд нислэгтэй юу?

Тийм ээ. Улаанбаатар-Франкфурт руу шууд ниснэ

from
11.990.000 ₮

Таны аялал эндээс эхэлнэ

Sign up and we'll send the best deals to you