Mongolian tours
Mongolian tours

WORK AND TRAVEL хөтөлбөрөөр явах гэж байгаа оюутнуудад өгөх зөвлөгөө #1

02/20/2025

Work and Travel (WAT) хөтөлбөр нь ихэвчлэн оюутнуудад зориулсан богино хугацааны ажиллах, аялах боломж олгодог олон улсын хөтөлбөр юм. Энэ нь ихэвчлэн АНУ, Канад, Австрали, Европын зарим орнуудад хэрэгждэг. 

Америкийн нэгдсэн улс руу Work and travel хөтөлбөрөөр явсан оюутны туршлагаас та бүхэнд хүргэж байна.

  • Сайн байна уу? Уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу? Намайг Becca гэдэг.  Би 2024 онд АНУ руу энэхүү хөтөлбөрөөр яваад ирсэн. Одоо МУИС-д байгалийн ухааны салбарт 4-р курсын төгсөх курсын оюутан байна.

  • Яагаад энэхүү хөтөлбөрөөр явах шийдвэр гаргасан бэ?

3 том шалтгаан байгаа.

1) АНУ руу энгийн оюутан өөрийн зардлаар аялна гэдэг хэцүү асуудал. Америк нь амьдрах болон аялахад өртөг өндөр. Доллароор цалинждаг бол өөр асуудал байх, төгрөгийн цалинтай бол багагүй мөнгө зарцуулагдана шүү. Монгол улсаас хол болохоор очиход зардал өндөр наад зах нь буудал нь 150$, хоол нь дунджаар 20$ эхэлж байх жишээтэй. Тийм учраас өөрөө очоод доллароор цалинжаад зардлаа нөхөөд бага зардлаар аялаад ирэх том боломж юм.

2) Дараагийн том шалтгаан нь оюутан байх хугацаанд ер нь виз сайн гардаг санагддаг. Өмнө нь ах эгч нартайгаа Солонгосын виз хүсэхэд ганцхан минийх гарч байсан хэхэ. Оюутан болохоор. Уул нь эсрэгээрээ оюутан болохоор гарахгүй байх гэж бодож байсан. Ямар ч  орлого нотлох шаардлага байдаггүй учраас ажил дээр гарахаас өмнө виз гаралт чанга улс руу аялах нь хамгийн зөв сонголт байдаг шүү. WAT хөтөлбөрөөр явж байгаа хүүхдүүдийн 98% виз нь гардаг учраас итгэлтэйгээр явна гээд шийдээд явсан.  Энэ хөтөлбөрөөр явахад би халаасандаа 200$ явсан ч зүгээр байдаг гэтэл ажил дээр гарахад аялах нь үнэн гээд хадгаламж дахь мөнгө 30.000$ доод талдаа байх хэрэгтэй гэх зэрэг олон шаардлага элчин тавигддаг. Оюутан байх хугацаандаа бага шаардлагаар виз гаралт нь бараг 100% гарах энэ боломжийг алдахыг хүсээгүй.

3)  Би энэ хөтөлбөрийн талаар бусад оюутнуудаас сүүлд мэдсэн. Ойр дотнын ангийн, сургуулийн хүүхдүүд их явж байсан учраас бас яваад үздэг ч юм бил үү гэсэн бодол төрөөд явна гэж шийдсэн.

  • Сая хэллээ шүү дээ. 98% виз нь гардаг гэсэн. Их өндөр үзүүлэлт байна. Тэр үлдсэн 2% ямар хүүхдүүд явдаггүй юм бэ? 

Голч оноо маш чухал. Үнэхээр муу голч оноотой 2,5  болон 2с доош бол элчинд унах том шалтгаан болдог. Бүх хүүхдүүдээс голч оноог нь асуудаг санагдсан. Миний голч 3,3 байсан. Намрын улирал сурч байхдаа голчоо өндөр байлгах гэж их хичээсэн ххэ.

Дараагийн том шалтгаан нь аав ээж төрсөн ах эгч нь АНУ хууль бусаар оршин суудаг харласан хүүхдүүдийн виз гардаггүй. 

  • Ажлын ярилцлага тал дээр мэдээлэл өгөөч бидэнд

Би UNITED WORLD агентаар явсан. Миний спонсор байгууллага Greenheart exchangе. Намайг анх очиход Greenheart болон Spirit гэсэн 2 спонсор байгууллага сонголт өгсөн. Энэ 2 юугаараа ялгаатай вэ гэхлээр Greenheart нь ажлын болон элчингийн гэсэн 2 ярилцлага авдаг бол Spirit нь ажил, элчин, спонсор байгууллагын ярилцлага гээд 3 ярилцлагад ордог. Би тухайн үед айгаад 2 ярилцлагатай н бүртгүүлсэн. Гэхдээ айх юм байхгүй ээ маш энгийн А2 түвшний асуултууд байдаг. Агентууд чиглэн зааж бэлдүүлдэг болохоор бүүр амар. Харьцуулан харахад Greenheart ажлын сонголт арай бага байдаг юм шиг санагдсан.

Ажлын ярилцлагаа би огт мартдаггүй юм. Хүндэтгэлтэй харагдах гээд үндэсний хувцсаа өмсөөд онлайн ярилцлагад орсон. Тухайн үед компьютер сайн шалгаж орсон мөртөө миний speaker маш муу ажлаад яриаг нь сайн сонсож чадахгүй Please repeat again, i can't hear you гэдэг үгийг маш их хэлсэн. Тухайн үед сайн бэлдсэн шүү дээ би яг уначихлаа даа. Намайг англи хэл дээ аймар муу юм байна гээд бодчихлоо гээд их айсан. Тэгээд за дараа уулзъя гэхэд энэ худлаа байх өө унасан гэж бодсон чинь 7 хоногийн дараа тэнцсэн гэсэн хариу ирэхэд маш их баярласан.

Ажлын ярилцлагад орж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд техник хэрэгслээ сайн шалгаад баталгаатай хэрэгсэл дээр ярилцлагаа өгөөрэй. Хүндэтгэлтэй хандаж гоё хувцас, нүүр, ар талын орчноо цэгцтэй байлгаарай. Гол нь эелдэг сайн инээмсэглээрэй.

  • АНУ хаана очсон бэ? Ямар ажил хийсэн бэ?

MINNASOTA мужийн Bemidji гэх жижиг хотод Concordia langauge village дээр French camp дээр ажилсан. Энэ зуслан нь хэлний зуслан бөгөөд маш олон төрлийн camp-ууд Turtle river-г тойрон тус тусдаа байрладаг. Итали, Солонгос, Франц, Норвеги, Япон, Герман, Испани гэх зэрэг маш олон төрлийн хэлийг заадаг /бүгдийг санадаггүй ээ ххэ/. Хүүхдүүд 14 хоног 7 хоног сарын программчилсан хөтөлбөрөөр сонгоод аль зусланд явахаа сонгон шинэ хэл сурдаг. Би 6 сарын-1с 8 сарын 15 хүртэл Франц камп дээр 9 сарын 1 хүртэл Солонгос, Испани, Герман кампуудад тойрон ажилсан.

Анх очиход Америкад биш Францад ирсэн юм шиг санагдаж байсан шүү. Манай зуслангийн барилга хийц хичээлийн орчин Франц загвартай. Мөн бүгд Францаар ярина. Хоол нь бүгд Франц хоол. Багш нар нь Франц хэлээр яридаг Сингал, Камероон гэх зэрэг орны хүмүүс АНУ зуны гэрээтэй ирж хичээл заадаг байсан.

Франц соёлыг бие сэтгэлээрээ маш сайн мэдэрсэн. Гэхдээ хэлийг нь сураагүй хаха. Тухайн үед шинэ хэл эхлүүлэх бүрэн боломжтой байсан.

  • Яагаад энэ ажлыг сонгосон бэ? Бодсоноос чинь өөр байсан уу?

Учир нь гоё энерги болон байгалийн сайханд амар амгалан байж чадах юм шиг санагдсан. Тийм ч байсан. Цагаар цалинждаггүй нь сул тал ч гэсэн ажлаа эрт хийгээд дуусгавал түрүүлээд бүтэн цалингаа авах боломжтой. Бас байр хоол болон зусланд явагддаг үйл ажиллагаа бүрд үнэгүй оролцох боломжтой байсан учраас маш их таалагдсан. 

Манай ажлын хүмүүс би сайн ойлгохгүй мэдэхгүй үед маш нарийн миний түвшинд тайлбарлаж өгдөг байсан. Хэн ч надтай муухай харьцаж байгаагүй. Ажлаа эрт дуусгаад чөлөөт цаг их гардаг байсан. Таг хөдөө 3 сар байсан ч учраас давхар хийх боломж байгаагүй. Гэхдээ цалингаа бүтэн аваад чөлөөт цагаар манай ажил олгогч тухайн хотын содон сонирхолтой үзвэр үйлчилгээг бидэнд байнга дагуулж явуулдаг байсан. Мөн манай ажлын ахлах 14 хоногтоо нэг удаа хоолны газар оруулдаг байсан. Америкт ирсэнд баярлалаа. Та бүхэн үүнийг хүртэх эрхтэй хэзээ дахиж уулзахгүй байх магдлалтай . Шинэ соёл шинэ хоолны амт үргэлж зүрхэнд үлддэг гээд ажилсагчдаа дагуулж явангаа манай найз бид 2т их юм заадаг байсан. Ийм сайн хүмүүстэй хүний газар уулзуулсан хувь тавиландаа тухайн үед их талархаж амьдарч байсан  шүү.

Сүүлийн 7 хоног J1 оюутнуудыг ажиллуулаагүй. Биднийг 1 байшин голд нь өгөөд  2 өдөр хөтөлбөртэй аялал хийгээд цалинтай амраасан. Тийм л аз жаргалтай ажлаад ирсэн. 

  • Нууц биш бол цалингийн мэдээлэл хэлж болох уу?

Болно.  Би долоо хоногт 7 хоногт 5 өдөр 9 цагаар ажиллах гэрээтэй очсон. Ачаалалтай үед 7 хоногт 6 өдөр. 7 хоногийн  цалин 390$ үүнээс гадна байр,  өдрийн 3 хоол snack-ууд үнэгүй. Цагаа өөрөө сонгох боломжийг манай ахлах өгдөг байсан. Өглөөний 7:00-14:00 цаг хүртэл үү 14:00-21:00 цаг хүртэл ажиллах сонголт өгнө. Өглөө ажиллавал их завтай байна.Хаяа ядраад байвал өдөр ажилдаг байсан. 

Зардлаа нөхөөд хангалттай аялсан. Давхар ажил хийсэн бол илүү их олох боломжтой байсан. Хотоос их хол байгалийн сайханд байсан болохоор давхар ажил хийх боломжгүй байлаа.

  • Хүүхдүүдэд ямар ажил зөвлөх вэ?

WAT нь зуны аялал жуулчлалын эд үеэр гаднын орнуудын ажилчдыг нэмэлтээр ажилдуулдаг улирлын шинжтэй ажлын байрууд ихэвчлэн байдаг. Миний хувьд хөдөө зардалгүй байсан болохоор мөнгө үрэх шалтгаан байгаагүй. Би өөрөө жаахан үрэлгэн болохоор том хотод байсан бол яах байсан бол гэж их бодсон.

  • Заал studion ажил битгий сонгоорой. Тоглолтгүй тухайн үед үйл ажиллагаа болохгүй үед ажилддаггүй болохоор цалингүй 7 хоног байх тохиолдол гарч ажлаа сольж байгаа хүүхдүүд харсан.
  • - Mac donalds ажилсан хүмүүс яагаад ч юм аа үгээ хэлдэг юм байна лээ. Хэцүү ачаалал ихтэй гэдэг юм байна лээ.
  • 3 сар ажилаад мөнгө хураах бодолтой бол 2 дахь ажил хийх боломжтой том хот сонгоорой.й.

 

  • Та өөрийн United world агентийн талаарх сэтгэгдэлээ хэлээч? Өөр олон агент байхад яагаад энэ агентаар явсан бэ?

-Манай ойрын 3 найз 2 дахь жилдээ United world агентаар явж байгааг хараад боломжийн байгаад байгаа болохоор дахин яваад байгаа юм байна гэж бодсон 

-Тогтвортой олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа

-Очиход ажлаа мэддэг маш итгэлтэй хариуцлагатай санагдсан.

-Хамрагдсан бараг бүх хүүхдийн виз нь гардаг харагдсан болохоор боломжийн санагдсан.

Сул тал нь зарим нэг ажилчид нь жаахан сонин ааштай. Хүүхдүүд бүртгүүлчээд тоохгүй хэлсэн юмыг нь хийж өгөхгүй стрессдүүлээд байдаг юм болохоор тэгдэг юм болов  уу гэж бодсон.

Маш хариуцлагатай болохоор UNITED WORLD зуучлуулахад давгүй шүү.

2-р хэсэг тун удахгүй

 

 

 

Share
image

Japan manager

Your Travel Journey Starts Here

Sign up and we'll send the best deals to you