Өглөөний цайгаа уусны дараа бид хурдны завиар шүрэн арал дээр очиж өдрийг өнгөрүүлнэ. Энэ арал бол жуулчдын хамгийн дуртай мөн хамгийн ихээр зочилдог арал юм.
Шүрэн арал нь Тайландын Паттаяагийн эргийн ойролцоо орших үзэсгэлэнт наран шарлагын газар, тунгалаг ус, гурил шиг нарийн ширхэгтэй цагаан торгон зөөлөн элс, далдуу модод, далайн амьтдаараа алдартай. Тус арал нь хотын чимээ шуугианаас хол тайван амгалан газар билээ.
Та энд далайн бүлээн усанд орж биеэ шарж цагаан элсэн наран шарлагын газар дээр тааваараа амарч болохоос гадна дэлхийн аялагчдын хамгийн ихээр сонирхдог шүхрээр татуулах, далай доогуур алхах, усан мотоцикл унах зэргийг нэмэлт төлбөртэйгээр авч зугаацаж болно. Энэхүү үзэсгэлэнт арал дээр та цагийг сайхан өнгөрүүлж стрессээ мартаарай.
Өдрийн хоолондоо энэхүү арлын алдартай хавчны ресторанд далайн гаралтай хоол зооглох болно.
Дараагаар нь бид Паттаяа хотын алдартай хөлөг онгоцын нэг болох Дорнын гүнжид суух болно.
Дорнын гүнж дээрх үзүүлбэрүүд нь үзэсгэлэнтэй, дур булаам транс бүсгүйчүүдээс бүрддэг ба Тайландад очсон хүмүүсийн заавал үзэх ёстой үзүүлбэрүүдийн нэг билээ.
Үдэш нь Паттаяа хотын шөнийн амьдралтай танилцаж Фэнгюэ шоу цэнгээний гудмаар зугаалах боломжтой.
Энэхүү гудмуудад диско бар, лэйди бое шоунууд, амьд хөгжмийн тоглолтууд, боксын тэмцээн, стриптиз клубууд бий.
Дараагаар нь буудалдаа очин амрах болно.