Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Home
  2. >
  3. Tour
  4. >
  5. Asian
  6. >
  7. Бангкок & Паттаяа шууд нислэгтэй аялал

Бангкок & Паттаяа шууд нислэгтэй аялал

Tour snapshot

Duration:
8 Days
Location:
Asian
Tour Type:
Ази тив

Overview

3.990.000 ₮

{{type.name}}

{{type.display_price}} per person

{{ type.number }}

Guests

{{ number }}

Extra prices:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Itinerary

ӨДӨР 1- УЛААНБААТАР – БАНГКОК
Хоол: -/-/-
Хоол: -/-/-

Энэ өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал дээр цуглан бүртгэлээ хийлгээд Улаанбаатар – Бангкок чиглэлд 6 цаг ниснэ. Өдөр нь Тайланд улсын Бангкок хотод буугаад зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Нислэгийн цаг: 08:45 – 13:45

ӨДӨР 2- БАНГКОК ХОТЫН АЯЛАЛ
Хоол: Өглөө/Өдөр/-
Хоол: Өглөө/Өдөр/-

Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа компаний зүгээс аялагч нартаа бэлэглэж буй алдарт Тай уламжлалт бүтэн биеийн массажинд орно.


Үүний дараагаар бид Хааны ордон + Маргад Буддагийн сүмээр зочилно.

Хааны ордон – Тайландын хаадын амьдран суудаг байсан тансаг архитектурт бүхий түүхэн цогцолбор, хааны ёслол хүндэтгэлийн гол төв.
Маргад Буддагийн сүм – Ховор маргад чулуугаар урласан ариун Буддагийн хөшөөтэй, Тайландын хамгийн ариун шүтээнүүдийн нэгт тооцогддог сүм.


Дараа нь бид Чао Прая голоор завиар аялана.

Чао Прая гол нь Тайландад "Гол мөрний эх" гэгддэг бөгөөд "Дорнын Венеци" гэж нэрлэгддэг. Тайландын зүүн өмнөд хэсэгт, Аюттхаягаар урсаж, Бангкок хотын төв дундуур урсдаг Тайланд маягийн урт сүүлт завиар явж, голын хоёр эргийн байгалийн үзэсгэлэнт газрууд, хоёр эрэг дээр амьдардаг хүмүүсийн амьдарлын дүр төрх, хөвөгч захуудын өнгө үзэмжийг үзэж бүс нутгийн өвөрмөц соёлыг мэдэрнэ.


Орой нь Бангкок хотын шөнийн захаар зугаална. Аялагчид энд төрөл бүрийн хувцас хэрэгсэл, бэлэг дурсгал, амтат хоол зэргийг худалдан авч үйлчлүүлэх боломжтой.

ӨДӨР 3- БАНГКОК - ПАТТАЯА
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайгаа уусны дараа буудлаа хүлээлгэн өгөөд Паттаяа хотын зүг хөдлөх болно. 150км явж Паттаяа хотод очсоны дараа интернетийн алдарт Дулала хөвөгч завин захаар явах болно.

Дулала хөвөгч завин зах нь Тайландын уламжлалт болон орчин үеийн нийлбэр болсон усан зам болон усан дээрх завиудаараа алдартай.

 

Тайландын бэлэг дурсгалын зүйлс, зуушинд дуртай жуулчдын хувьд энэхүү гол дээрх захаас хайсан бүх зүйлсээ олох боломжтой.

Дараа нь бид Кизен лакер будда уулаар зочилно.

Энэхүү бурхан нь хадан дээр алтаар сийлсэн 100 гаруй метрийн өндөртэй дэлхийн хамгийн том Будда юм. Эрхэмсэг хаан Бхумибол Адульядежийн 50 жилийн ойг тохиолдуулан энэхүү алтан бурхныг залжээ.

 

Дараагаар нь зориулалтын малгай, шил өмсөн буудлагын спортоор хичээллэж буугаар бай буудаж үзнэ. /зөвхөн 12-оос дээш насныхан хамрагдана/.


Үүний дараагаар бид зааны төгөлд очин заан унаж зургаа авахуулна.


Мөн бид энэ хүрээлэнд халуун орны төрөл бүрийн жимсийг хүссэнээрээ амтлах болно. Та энд гуава, банана, тарвас, дуриан, луу жимс зэрэг халуун орны өвөрмөц содон амттай жимснүүдийг хүссэнээрээ амтлаад үзээрэй.

 

Дараа нь бид өөрсдийн гараар матар хооллох болно. Та 2-6 метрийн урттай матруудад хоол өгч эр зоригоо шалгаарай.

 

Оройн хоолны дараа буудалдаа очин амрах болно.

ӨДӨР 4- ПАТТАЯА /ШҮРЭН АРАЛ/
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Өглөөний цайгаа уусны дараа бид хурдны завиар шүрэн арал дээр очиж өдрийг өнгөрүүлнэ. Энэ арал бол жуулчдын хамгийн дуртай мөн хамгийн ихээр зочилдог арал юм.

Шүрэн арал нь Тайландын Паттаяагийн эргийн ойролцоо орших үзэсгэлэнт наран шарлагын газар, тунгалаг ус, гурил шиг нарийн ширхэгтэй цагаан торгон зөөлөн элс, далдуу модод, далайн амьтдаараа алдартай. Тус арал нь хотын чимээ шуугианаас хол тайван амгалан газар билээ.

Та энд далайн бүлээн усанд орж биеэ шарж цагаан элсэн наран шарлагын газар дээр тааваараа амарч болохоос гадна дэлхийн аялагчдын хамгийн ихээр сонирхдог шүхрээр татуулах, далай доогуур алхах, усан мотоцикл унах зэргийг нэмэлт төлбөртэйгээр авч зугаацаж болно. Энэхүү үзэсгэлэнт арал дээр та цагийг сайхан өнгөрүүлж стрессээ мартаарай.

 

Өдрийн хоолондоо энэхүү арлын алдартай хавчны ресторанд далайн гаралтай хоол зооглох болно.


Дараагаар нь бид Паттаяа хотын алдартай хөлөг онгоцын нэг болох Дорнын гүнжид суух болно.

Дорнын гүнж дээрх үзүүлбэрүүд нь үзэсгэлэнтэй, дур булаам транс бүсгүйчүүдээс бүрддэг ба Тайландад очсон хүмүүсийн заавал үзэх ёстой үзүүлбэрүүдийн нэг билээ.

 

Үдэш нь Паттаяа хотын шөнийн амьдралтай танилцаж Фэнгюэ шоу цэнгээний гудмаар зугаалах боломжтой.

Энэхүү гудмуудад диско бар, лэйди бое шоунууд, амьд хөгжмийн тоглолтууд, боксын тэмцээн, стриптиз клубууд бий.

 

Дараагаар нь буудалдаа очин амрах болно.

ӨДӨР 5- ПАТТАЯА
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайны дараа бид энэ өдөр дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн дэлгүүр болох GEM GALLERY-гаар зочилно.

Энд маш олон төрлийн үнэт чулуу, байгалийн сувд, матар, могой, загасны арьсан эдлэлүүд байх тул та хүссэн бүх үнэт эдлэлээ эндээс олох боломжтой.

 

Дараа нь бид хорт могой судалгааны төвд очин анаконда гэх мэт дэлхийн хамгийн том хорт могойнуудыг сонирхох ба та энд таны өргөөд дийлэхэд хэцүү том могойнуудтай хамт зураг авахуулна.

 

Мөн бид аялагчдаа биеийн шинжилгээнд хамрагдуулж байгаа. Та өөртөө юу хэрэгтэй байгааг, таны эрдэс бодисууд ямар түвшинд байгааг оношилгоонд орж мэдэж аваарай.

 

Дараагаар нь бид оройн хоолондоо Паттаяа хотын хамгийн өндөр барилгын 54 давхарт гарч эргэдэг ширээнд суун олон улсын буфет хоолноос хүссэнээрээ зооглоно.

 

Үдээс хойш буудалдаа очиж амарна.

ӨДӨР 6- ПАТТАЯА - БАНГКОК
Хоол: Өглөө/Өдөр/-
Хоол: Өглөө/Өдөр/-

Өглөөний цайгаа уусны дараа эртлэн Бангкок хотын зүг хөдөлнө.


Энэ өдөр Бид зүүн өмнөд азийн хамгийн том усан парк болон экстрем тоглоомуудтай Siam Amazing Park-д бүтэн өдөржингөө цагийг зугаатай өнгөрүүлэх болно.


Сиам парк нь Бангкок хотын Хан На Яо дүүрэгт байрлах зугаа цэнгэлийн парк юм. Тус хүрээлэн нь усан парк, зугаа цэнгэлийн парк гэж 2 хэсэгт хувааагддаг ба нийт 100 акр талбайтай. Усан парк нь 2009 оноос хойш Геннисийн амжилтын номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн томд тооцогдох 13,600 м/кв долгионы усан сан зэрэг долоон үзвэрийн газартай. Хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан олон янзын гулсуур байхаас гадна нялх хүүхдийг тоглуулах хэсэгтэй.


Бид энэхүү парк дээр буфет өдрийн хоолноос өөрсдийн дуртайгаа сонгон ханатлаа хооллоно.


Үдээс хойш Тайландад байх хамгийн том татваргүй барааны дэлгүүр болох King power-т очин худалдан авалт хийнэ.


Үүгээр бидний өнөөдрийн аялал өндөрлөж буудалдаа харин амарна.

ӨДӨР 7- БАНГКОК /ЧӨЛӨӨТ ӨДӨР/
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Өглөөний цайгаа уусны дараа энэ өдөр бидний чөлөөт өдөр байх болно. Та энэ өдөр өөрийн тааваараа сэрж өглөөний цайгаа уугаад гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо цагийг тааваараа тухтай өнгөрүүлэх боломжтой.


Мөн та энэ өдөр Тайландын томоохон худалдааны төвүүдээр зочилж шоппинг хийх боломжтой.

ӨДӨР 8- БАНГКОК – УЛААНБААТАР

Энэ өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу явна. Дараагаар нь Бангкок – Улаанбаатар чиглэлд 6 цаг ниснэ. Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.

Нислэгийн цаг: 15:15 – 21:55

Important information

Types of visas
  • No visa required
Types of tours
  • Culture tour
  • Extreme adventure tour
  • Island tour
  • Nature Tour
  • Winter tour
Tour duration
  • 7 to 14-day tour
Tour type
  • Group tour
Types of price
  • 900$-1100$
  • 1100$-1300$
Тээвэр
  • Шууд нислэгтэй аялал

FAQs about
Бангкок & Паттаяа шууд нислэгтэй аялал

from
3.990.000 ₮

Your Travel Journey Starts Here

Sign up and we'll send the best deals to you