Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay
Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK
Улаанбаатар – Бангкок шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Тайланд улсын Бангкок хотын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн авсны дараа хэсэг амраад оройн хоолондоо орно.
Өглөөний цайны дараа Тайланд улсын нийслэл Бангкок хотын аялалдаа гарна. Заавал үзэх ёстой үзвэрийн нэг болох “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”-г залсан хийдээр зочилно.
Дараа нь Бангкок хотын төвд байрлах томоохон худалдааны төвөөр зочилно. Өдрийн хоолны дараа аяллаа үргэлжүүлнэ.
Орой бид бүхэн Бангкок хотын дундуур круйз усан онгоцны аялалтай.
Энэ өдөр чөлөөт өдөр тул өглөөний цайгаа уугаад буудалдаа амрах, шоппинг малл, outlet дэлгүүр орох боломжтой.
Өглөөний цайны дараа ачаа тээшээ аваад зочид буудлаа хүлээлгэн өгөөд нисэх буудал руу хүрнэ. Вьетнамын Фукуок арал руу ниснэ. Хил гаалиар гараад, ачаа тээшээ авна. Фукуокд байрлах зочид буудлынхаа өрөөг хүлээж аваад оройн хоолондоо орно.
Өглөөний цайгаа уугаад Vinwonders парк руу явцгаана. Усан парк, галзуу хулгана, далайн амьтдын аквариум гээд төрөл бүрийн тоглоомууд байдаг ба та бүтэн өдрийн турш хүссэн тоглоомоо тоглон өнгөрөөнө.
Grandworld аялал жуулчлалын цогцолбороор зочлон Италийн Вениц хотыг санагдуулам орчинд зугаалан, төрөл бүрийн урлагийн тоглолт үзэн цагийг гайхалтай өнгөрөөх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр тул та бүхэн алжаалан тайлан амран, далайн эргээр зугаалах зэргээр өнгөрүүлнэ.
Өглөөний цайны дараа Фукуокын Ан Той, Хон Дуа, Шүрэн гэх 3 арлын аялалдаа гарна. Энэхүү арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Энэ өдөр та өөрийн зардлаар далай эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой.
13:00 – 19:00 Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван Фукуок нисэх онгоцны буудалд очин Улаанбаатар хотруу ниснэ.
Одоогийн бүртгэлгүй юу? Sign up for free
Бүртгэлтэй юу? Log in