Өглөөний цайгаа уугаад Vinwonder паркийн аялалтай. Энэхүү парк нь далай доторх арал дээр байрладаг бөгөөд бүх насныханд зориулсан амралт, зугаа, тоглоомын төв юм.
• Усан парк – Тропикийн халуунд сэрүүцэх олон төрлийн усан гулсуур, долгионт бассейн, хүүхдэд зориулсан тоглоомын усан хэсэг.
• Тоглоомын бүс – Roller coaster, giant wheel зэрэг адал явдалт тоглоомууд.
• Aquarium (Далайн амьтдын музей) – Шүрэн хад, халим, далайн янз бүрийн төрөл зүйлсийг үзэж болох гайхамшигтай аквариум.
• Соёлын үзүүлбэрүүд – Өдрийн турш тоглогдох шоу тоглолт, тогтмол тоглогдох dolphin show.
• Амралтын бүсүүд – Далайн эргийн элсэн дээр амарч, зураг даруулах боломж.