Mongolian tours
Mongolian tours
  1. Home
  2. >
  3. Tour
  4. >
  5. United States
  6. >
  7. Хавай арлын аялал /8 өдөр, 7 шөнө/

Хавай арлын аялал /8 өдөр, 7 шөнө/

Tour snapshot

Duration:
8 Days
Group Size:
10 persons
Location:
United States
ツアータイプ:
Хойд Америк тив

Overview

Хавай нь Номхон далайд байрлах АНУ-ын муж бөгөөд 8 үндсэн арлаас бүрддэг. Газарзүйн хувьд тус муж нь галт уулын гаралтай дэлхийд алдартай аялал жуулчлалын бүс нутаг юм. Хавай нь жилийн турш дулаан уур амьсгалтай жуулчид наран шарлагын газрууд, далайн эрэг, галт уулс, ой мод, далайн олон төрөл зүйлийн амьтдыг ажиглах байгалийн болон түүхэн аялал хийдэг.

Мөн Хавай арал нь полинезийн өв соёлыг хадгалсан, соёлын болон байгалийн өвөрмөц онцлог бүхий бүс нутаг юм. Гол арлууд нь Оаху, Мауи, Кауаи, Биг Айсланд бөгөөд аялал жуулчлал, хөдөө аж ахуй дээр тулгуурласан эдийн засагтай байна.

 

Included/Excluded

4 одтой зочид буудалд 7 шөнө байрлах зардал
Хөтөлбөрт багтсан хоол, үзвэр үйлчилгээний зардал
Усан онгоцны оройн хоол
Полинез соёлын төвийн тасалбар
ТХГН тасалбар
Аяллын тав тухтай унаа
Аяллын албан ёсны Монгол хэлтэй хөтөч, орчуулагч
Аяллын даатгал
Улаанбаатар - Хонолулу - Улаанбаатар нислэгийн тийз
Үйлчилгээний ажилчдын гарын мөнгө
Бусад хувийн хэрэглээний зардал
Хөтөлбөрт багтаагүй нэмэлт зардал

Б. Оргилболд Verified

Member Since Dec 2024

495.833¥ 479.167¥

{{type.name}}

{{type.display_price}} per person

{{ type.number }}

Guests

{{ number }}

Extra prices:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Itinerary

Өдөр 1 УЛААНБААТАР - ХОНОЛУЛУ
Энэ өдөр Хонолулу олон улсын нисэх онгоцны буудлаас манай аяллан баг та бүхнийг тосон авна. Зочид буудалдаа очиж ачаа тээшээ цэгцлээд Хонолулу усан онгоцны оройн хоолонд орно. Oahu арлын үзэсгэлэнт далайд нар жаргахыг харангаа оройн хоолоо идэж үдшийг хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгрүүлнэ. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Хоол: Өдөр, Орой
ӨДӨР 2- ХАНАУМА ЭРЭГ / ХАВАЙ
Өглөөний цайгаа уусны дараа Hanauma далайн эрэг рүү явна. Oahu арлын өмнөд хэсэгт байх үзэсгэлэнт далайн эрэг юм. Уг далайн эрэгт аялагчид усан доорх амьдралыг тусгай хэрэгслийн тусламжтайгаар олон төрлийн далайн амьтдыг дэргэдээс нь харах боломжтой. Өдрийн хоол идсэний дараа Hanauma далайн эрэг дээр цагийг үргэлжлүүлэн өнгрөөнө. Уг эрэг нь шүрэн арал, акул, далайн могой, яст мэлхий, төрөл бүрийн загас зэрэг далайн амьтад зэрэг олон гайхалтай зүйлсийг үзэхээс гадна зөөлөн эрэг дээр амарч алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Үүний дараа бид Америк улсад алдартай Costco дэлгүүрээр зочилно. Эндээс та өөрийн хүссан зүйлсээ хамгийн хямд үнээр худалдан авах боломжтой. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 3- СУВДАН ЭРЭГ / DOLE ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ
хахах
Өглөөний цайны дараа Сувдан эрэг рүү явна. Энд та Дэлхийн 2-р дайны цаг үеийн олон сонирхолтой дурсгал түүхэн зүйлсийг үзэх боломжтой. USS Arizona Memorial: Довтолгооны үеэр живсэн USS Arizona хөлөг онгоны дурсгалд зориулсан, усан доор байрлах дурсгалт газар. Pacific Aviation Museum: Довтолгооны үеийн онгоцууд, техникийн тоног төхөөрөмжийг үзүүлэх музей. Өдрийн хоолоо Mililani тосгонд иднэ. Дараа нь Хавай арлын жуулчдын заавал очиж үзэх газруудын нэг болох Доле үйлдвэрийн жимсний талбайгаар зочилно. Энд та олон төрлийн жимсийг шууд тарианлангаас нь худалдан авах боломжтой. Долэ Плантатион: Aнанас, бананa, папайя зэрэг жимс, ногоо тариалж, жуулчдад тариалангийн процесс, жимсний төрөл зүйлийн талаархи мэдээллийг өгдөг газар юм. Орой нь далайн эрэгт нар жаргахыг үзээд зочид буудал руугаа хүргүүлнэ.

Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 4- ПОЛИНЕЗИЙН СОЁЛЫН ТӨВ
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Полинезийн соёлын төв рүү явна. Замдаа Хавай даяар бургер түргэн хоолоороо алдартай Kakuku тосгонд байрлах Seven Brother Restaurant өдрийн хоолоо иднэ. Полинезийн Соёлын Төв: Хөдөө аж ахуй, загасчлал, газар, гар урлал, дуу, бүжиг, хэл соёл зэргийн талаар мэдээлэл авахаас гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой. Полинезийн соёлын төвд бид Hawaii, Samoa, Tahiti зэрэг арлуудын онцлог уламжлалт соёлын талаар үзэж сонирхоно. Үдэш нь “Hā: Breath of Life” нэртэй шоу үзүүлбэрийг үзнэ.

Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 5- BOTANICAL GARDEN - DIAMOND HEAD
Өглөөний цайны дараа Хавай арлын хойд эрэгт байрлах Ho'omaluhia Botanical Garden руу хөдөлнө. Энд та байгалийн үзэсгэлэн болоод Хавай арлын өвөрмөц онцлог бүхий амьтан ургамлыг харах боломжтой. Ботаник Гарден: Хавайд ургадаг төрөл бүрийн ургамлууд, жимс, цэцэг, модны олон сортын цуглуулга бөгөөд эндэх ургамлууд нь Хавайн байгаль, соёлын өвийг илэрхийлдэг. Даймонд Хэд: 300,000 гаруй жилийн настай галт уулын гаралтай бөгөөд 232 метр (760 фут) өндөр. Өдрийн хоолны дараа бид Хавай арлын амнад эрэгт байрлах унтарсан галт уул бүхий Diamond Head уулан дээр ирнэ. Эндээс та Хононлулу хотыг бүхэлд нь харах боломжтой байна. Дараа нь Хонолулу хотод очиж чөлөөт хотын цаг байх ба үүний дараа зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Хоол: Өглөө,Өдөр, Орой
ӨДӨР 6- IOLANI PALACE- ALA MOANA SHOPPING MAL
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Хавай арлын түүхэн ордон болох Iolani palace хүрэлцэн ирнэ. Иолани Плаза: Хавайн сүүлчийн хаан Калакауа болон түүний дүү, хаан Олиолинигийн ордон байсан. Энэ ордон нь 2 давхар, 104 өрөөтэй, төрийн танхим, ордны танхим, хааны танхим зэргээр бүрдэнэ. Ала Моана Малл: 350 гаруй дэлгүүр, үйлчилгээтэй, түүний дотор загварын брэндүүд, гоёл чимэглэлийн дэлгүүр, спортын хэрэгслийн дэлгүүр, хоолны газар зэр эг багтдаг. Өдрийн хоолоо идсэний дараа Хавайд төдийгүй дэлхийн хамгийн том задгай худалдааны төв рүү хүргүүлнэ. Аялагчид энд чөлөөтэй худалдан авалт хийх ба орой нь товлосон газар цуглан зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 7- СЕРЕНА ДАЛАЙН ЭРЭГ / ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цайгаа уусны дараа алдартай Серена далайн эрэг дээр ирнэ. Энд аялагчид бүхэл өдөржин далайн эрэг дээр амарч хөгжилдөн өнгрөөх боломжтой. Серена: Серфинг, виндсерфинг, кайтсерфинг, усан сэлэлт зэрэг усан спортын олон төрлийг туршиж үзэх боломжтой.

Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 8- ХОНОЛУЛУ -УЛААНБААТАР
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууж өрөөгөө хүлээлгэн өгөөд чөлөөт цаг байна үүний дараа өдрийн хоолоо Хонолулу хотод идээд аяллын баг таныг нисэх онгоцны буудал руу хүргэн өгж онгоцондоо сууснаар бидний гайхамшигт аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, Өдөр

Important information

Аяллын онцлог
  • Хөтөлбөртэй
  • Тусгай сонирхлын аялал
  • Соёлын аялал
  • Түүхийн аялал
  • Байгалийн аялал
Визний төрөл
  • Виз шаардлагатай
Өрөөний мэдээлэл
  • Шүршүүртэй
  • Эйр кондишн
  • Харах орчин сайтай
  • Усан сантай
  • 24 цагийн ресепшин
  • Интернэт
Хөлөг онгоц дахь хийх боложтой үйл ажиллагаа
  • Ресторан
  • Усан сан
  • Үзүүлбэр

FAQs about
Хавай арлын аялал /8 өдөр, 7 шөнө/

from
495.833¥ 479.167¥

Your Travel Journey Starts Here

Sign up and we'll send the best deals to you