Өглөөний цайгаа уусны дараа бүтэн өдрийн Bedugul хэсгийн аялал
- Mengwi тосгон - Taman Ayun язгууртны гэр бүлийн сүм
- Bratan нуур - Ulun Danu усан дээрх хөвдөг сүм
- Tanah Lot сүм
Bedugul- Бали арлын хойд хэсэгт байрлах Bedugul нь хөндийд орших, өндөр уулсаар
хүрээлэгдсэн үзэсгэлэнт нутаг байна.
Taman Ayun сүм- Бали арлын Mengwi тосгонд байрлах, 1634 онд Mengwi-ийн ваншалын
захиалгаар баригдсан язгууртны гэр бүлийн мөргөлийн газар бөгөөд гоёмсог цэцэрлэг,
усан байгууламж, олон давхар дээвэртэй меру сүмүүдээрээ алдартай, ЮНЕСКО-ийн
Соёлын өвд багтсан чухал дурсгал юм.
Ulun Danu Bratan сүм- Bratan нуурын эрэг дээрх, усан дээр хөвж буй мэт харагддаг
үзэсгэлэнт сүм бөгөөд 17-р зуунд баригдсан, ус, үржил шимийн бурхан Dewi Danu-д
зориулагдсан, байгалийн сайхан болон сүсэг бишрэлийн гайхамшгийг нэг дор цогцлоосон
газруудын нэг юм.
Tanah Lot сүм- Далай дунд орших хадат арал дээр байрлах, 16-р зуунд баригдсан алдарт
сүм бөгөөд тэнгисийн бурхан Baruna-д зориулагдсан, далайн усаар хүрээлэгдэн хөвж
буй мэт харагддаг тул үзэсгэлэнт байгаль, сүсэг бишрэлийн төгс хослол болсон.