Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Нүүр хуудас
  2. >
  3. Tour
  4. >
  5. Ази тив
  6. >
  7. Солонгос
  8. >
  9. ЧЕЖҮ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

ЧЕЖҮ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

Ерөнхий мэдээлэл

Үргэлжлэх хугацаа:
5 өдөр
Хүний тоо:
:Аялагчын тоо
Байршил:
Солонгос
Аяллын төрөл:
Ази тив

Аяллын ерөнхий мэдээлэл

 

Анхааруулга!
• БНСУ-д байх хугацаанд цагдаагийн газар бүртгэгдсэн
• Хил дээрээс буцаагдаж байсан
• БНСУ-н элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байсан
• Өмнө нь БНСУ-н визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан
• Эцэг эх, ойр дотны хүн нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа
Бол энэ тухайн аялагч нь хил дээрээс буцаах магадлал өндөр. Буцаагдсан тохиолдолд манай компани хариуцахгүй болно.

Аяллын үнэд багтсан / Аяллын үнэд багтаагүй

Улаанбаатар - Чэжү чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн зэрэглэлийн тийз болон нисэх буудлын таксууд
5 одтой зочид буудлын энгийн өрөөнд 2-уулаа орох зардал
Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний зардал
Хөтөлбөрт багтсан хоолны зардал
Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Монгол хэлтэй хөтөч, орчуулагч
Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
Хувийн хэрэгцээний зардал
4.290.000 ₮

{{type.name}}

{{type.display_price}} Хүн тус бүр

{{ type.number }}

Зочид

{{ number }}

Нэмэлт төлбөр:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Аяллын маршрут

1 өдөр: Улаанбаатар-Чэжү
Хоол: -/-/Орой
Аялагчид өдрийн 11:30 цагийн нислэгээр Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Чэжү арал руу ниснэ. Чэжү ОУ-н нисэхонгоцны буудалд 16:10-д буугаад буугаад хил, гаалиар нэвтэрсэний дараа хөтөчтэй уулзан аяллаа эхлүүлнэ.Биднийэхний аялал “ARBORETUM THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулна. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулах боломжтой.Дараа нь Чөтгөрийн зам буюу “Ер бусын зам” /Mysterious Road/ дээр ирж байгалийн тайлагдашгүй тогтоцыгсонирхоно.Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.
2-р өдөр: Чэжү
Хоол: Өглөө/-/Орой
Өглөөний цайны дараа Тэнгэрийн Хааны цөөрөм гэх Солонгосын ардын домогт суурилсан байгалийн үзэсгэлэнт “Cheonjeyeon Waterfall” Чонжиён хүрхрээг үзэнгээ шувууны арлын үзэмжит гүүрээр аялана. Энэ нь 22м өндрөөс урсаж,21м гүнтэй цэнгэг уст цөөрөмд хүрдэг. Уг хүрхрээ нь Чэжүгийн алдарт 3 хүрхрээний нэг юм. Дараа нь SHINHWA усанпаркт хөгжилдөн тоглоно. Шинва усан парк нь барилгын гадна ба дотор хэсгээс бүрдэх бөгөөд байгууламж дотроотөрөл бүрийн усан гулгуур, жакузи, халуун жакузи, хүүхдийн тоглоомын хэсэг зэргээс бүрдэнэ. THE MA PARK буюу эртний Солонгосын хаадын түүхийг өгүүлэх циркийг үзэж сонирхоно. Уг тоглолтыг Монгол циркчид тоглодог бөгөөддэхийн олон орны жуулчид үздэг хамгийн сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг юм. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.
3-р өдөр: Чэжү
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Өглөөний цайны дараа гоо сайхны бүтээгдэхүүнээрээ алдартай Солонгос улсын cosmetic shop-д орж арьс арчилгаанышилдэг бүтээгдэхүүнтэй танилцана. Дараа нь Чэжүгийн уламжлалт хэв маягийг хадгалсан, түүхэн Seongeup ардын тосгон руу явна. Энд нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, байшин барилгын өвөрмөц хийц, уламжлал соёлтой танилцах болно. Өдрийн хоолоо уламжлалт хоолны газарт идсэний дараа Чэжүгийн хамгийн үзэсгэлэнтэй далайнэргүүдийн нэг болох Hamdeok Beach дээр өнгөрөөнө. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.
4-р өдөр: Чэжү
Хоол: Өглөө/-/-
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Чөлөөт өдрөөрөө шоппинг хийх, казино тоглох, далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөх боломжтой.
5-р өдөр: Чэжү-Улаанбаатар
Хоол: Өглөө/-/Орой
Өглөөний цайны дараа Чэжүгийн Duty Free орох бөгөөд аялагчид хамгийн алдартай, найдвартай бараа бүтээгдэхүүнүүдийг татваргүй үнээр худалдан авах боломжтой. Үүний дараа танд тайван байдлыг мэдрүүлэх HerbGarden-аар зочилж хөлийн массаж өөртөө хийн (Foot Bath)-д сууж ядаргаагаа тайлна. Өдрийн хоолны дараа онгоцны буудал руу явж үзэсгэлэнт Чэжү арлаар хийсэн аяллын дурсамжаа өвөртлөн 16:20 цагийн нислэгээр Улаанбаатарынчиглэлд ниснэ. Оройн 20:20 цаг Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

Нэмэлт мэдээлэл

Визний төрөл
  • Виз шаардлагагүй
Аяллын зорилго
  • Амралтын аялал
  • Бясалгалын аялал
Байгалийн аялал
  • Эко аялал
  • Адал явдалт аялал
  • Зэрлэг байгалийн аялал
  • Хүрхрээ, уулын аялал
Соёлын аялал
  • Түүхэн аялал
  • Наадам, фестивалийн аялал
Аяллын хугацаа
  • Богино хугацааны аялал
Аяллын бүрэлдэхүүн
  • Грүп аялал

Түгээмэл асуултууд
ЧЕЖҮ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

Өмнө нь солонгосын хил дээрээс буцаагдсан бол аялах боломжтой юу?

БНСУ-д байх хугацаанд цагдаагийн газар бүртгэгдсэн • Хил дээрээс буцаагдаж байсан • БНСУ-н элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байсан • Өмнө нь БНСУ-н визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан • Эцэг эх, ойр дотны хүн нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа Бол энэ тухайн аялагч нь хил дээрээс буцаах магадлал өндөр. Буцаагдсан тохиолдолд манай компани хариуцахгүй болно.

Виз шаардлагатай юу?

Шаардлагагүй ээ

Урамшуулалтай аялал гэж юу гэсэн үг вэ?

Илүү олон төрлийн боломжийг та бүхэнд санал болгоно. 9605-8385 залгаад лавлаарай.

Газраар байгаа юу?

Бээжингээс нисэхээр газраар гарах аялал гаргаж болноо.

Танд санал болгох бусад аялал

from
4.290.000 ₮

Таны аялал эндээс эхэлнэ

Аяллын захиалга өгөх, үнийн санал авах бол имейл хаягаа үлдээгээрэй