Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Нүүр хуудас
  2. >
  3. Tour
  4. >
  5. Ази тив
  6. >
  7. Индонез Бали Аялал

Индонез Бали Аялал

Ерөнхий мэдээлэл

Үргэлжлэх хугацаа:
8 өдөр
Хүний тоо:
:Аялагчын тоо
Байршил:
Ази тив
Аяллын төрөл:
Ази тив

Аяллын ерөнхий мэдээлэл

Аяллын үнэ

Том хүн: 3,990,000
Том хүн /өрөөн ганцаараа орох бол/: 4,790,000
Хүүхэд /2-11,9 нас/: 3,590,000

Аяллын үнэд багтсан / Аяллын үнэд багтаагүй

Эрээн-Бээжин-Эрээн автобусны зардал
Бээжин-Бали-Бээжин дамжин нислэгийн бүх зардал
Балид байрлах зочид буудлын зардал
Хөтөлбөрт багтсан тээвэр
Хөтөч, орчуулагч
Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний зардал
Хөтөлбөрт багтсан хоол
Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал
Эрээнд ирж очих замын зардал: /Унтлагын галт тэрэг нэг талдаа 58,000, хил гарах автобус 25,800, нийт замын зардал 2 талдаа 168,000 төгрөг/
Индонез улсын 1 сарын виз /манайхаар захиалуулбал 200,000 төгрөг/
3.990.000 ₮

{{type.name}}

{{type.display_price}} Хүн тус бүр

{{ type.number }}

Зочид

{{ number }}

Нэмэлт төлбөр:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Аяллын маршрут

Өдөр 1- Эрээн - Бээжин
Хоол: -/-/-

Энэ өдрийн унтлагын автобусаар Эрээн – Бээжин чиглэлд явна. Орой нь унтлагын автобусандаа амрах боломжтой.

Өдөр 2- Бээжин – Хонг Конг - Бали
Хоол: -/-/-

Энэ өдөр Бээжин хотоос дамжин нислэгээр Бали арлыг зорино. Орой нь нисэх буудалд буугаад Бали арлын зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Өдөр 3- Бали (Чөлөөт өдөр)
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Энэ өглөө зочид буудалдаа байрлан амарч замын алжаал ядаргаагаа тайлах боломжтой мөн Бали арлаар өөрийн хүссэн маршрутын дагуу чалаат аялал хийх боломжтой.

Өдөр 4- Бали арлын аялал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Бали арлын хамгийн алдартай үзмэр болох Диваажингийн хаалга байрлах Лемпуяанг сүм рүү хөдөлнө.

Лемпуяанг сүм (Pura Lempuyang) нь Балигийн зүүн хэсэгт байрладаг, "Тэнгэрийн хаалга"Лемпуяанг сүм (Pura Lempuyang) нь Балигийн зүүн хэсэгт байрладаг, "Тэнгэрийн хаалга" хэмээх алдартай чулуун хаалгаар алдартай, Агунг галт уулыг харах боломжтой, 1700 орчим явган шат өгсөж хүрдэг ариун сүм бөгөөд Бали арлын хамгийн эртний, ариун газруудын нэг юм.

 

Дараагаар нь алдарт усан дээрх сүм гэж нэрлэгддэг. Тирта ганга ордоноор зочилно.

Тирта Ганга (Tirta Gangga) нь Балигийн зүүн хэсэгт, Карангасем дүүрэгт байрлах усан ордон бөгөөд 1946 онд Карангасемийн хаан I Gusti Bagus Jelantik-ийн захиалгаар баригдсан, балинезийн уламжлалт архитектур, усан цөөрөм, гоёмсог хүрхрээ, чулуун баримал бүхий үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн юм.

 

Үүний дараа Бали арлын хамгийн үзэсгэлэнтэй алдартай хүрхрээ болох Tegenungan явна. Энд та төрөл бүрийн гэрэл зураг даруулах боломжтой.

Tegenungan хүрхрээ нь Бали арлын Убуд хотын ойролцоо, ой модоор хүрээлэгдсэн
байгалийн үзэсгэлэнт газарт байрлах 15 метр өндөр хүрхрээ юм. Энэ хүрхрээ сэлж болох усан сан бүхий хэсэгтэй тул жуулчдын дунд амралт, фото аялалд ихээхэн алдартай.

 

Хүрхрээгээр зочилсны дараагаар бид өөрсдийн байрлах Кута далайн эрэг рүүгээ буцна. Оройн хоолоо зооглосны дараагаар бид бэлэг дурсгалын зүйлс, сувенир, кофе, шоколад болон Балигийн үндэсний төрөл бүрийн зүйлс худалдан авч болох дэлгүүрээр зочлоод буудалдаа очин амрах болно.

 

Өдөр 5- Бали усан парк
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Энэ өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа алдарт ‘Waterbom water park’ -луу явна.
Waterbom Bali нь Бали арлын Кута хотод байрлах дэлхийн хамгийн шилдэг усан
паркуудын нэг юм. Энэхүү тропикийн цэцэрлэгээр хүрээлэгдсэн 3.8 га талбайд нийт 26 төрлийн усан гулсуур, амралтын бүс, хүүхдэд зориулсан хэсгүүд байрладаг.

Өдөр 6- Бали экстрем аялал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайны дараа эртлэн Убуд нутгийн зүг явах болно.


Дараагаар нь голоор рафтингаар явна. Та зориулалтын малгай болон хантааз өмсөн хийлдэг завинд суун сэлүүрдэж голын давалгаануудад цохигдож хүрхрээн дор очин усанд тоглож өндөр хад асгадтай уулсын дундуур урсан байгалийн сайханд мартагдашгүй дурсамжийг бүтээх болно.


Өдрийн хоолны дараа ATV JEEP буюу дөрвөн дугуйт мотоциклоор бартаат замаар адал явдалтай аялал хийнэ. Дараагаар нь үзэсгэлэнт байгаль, алжаал тайлах усан сан бүхий Alas Harum Bali зочилно.
Alas Harum Bali нь Убудын ойролцоох Тегалаланг тосгонд байрлах шаталсан будааны талбай, кофе амталгаа, шилэн гүүр, савлуур, sky bike, зураг авах өвөрмөц цэгүүдтэй аялал жуулчлалын цогцолбор газар юм.

Анхааруулга: Энэхүү газар нь 2 хэсэгтэй. Цэцэрлэгт хүрээлэнгээр хүүхдүүд явах
боломжтой боловч пүүл буюу бассейний хэсэгт 18-аас доош насны хүүхдүүд орох
боломжгүй тул та хүүхэдтэйгээ явж байгаа бол хүүхдээ хөтчид өгч харуулах боломжтой.


Үүний дараа хөтчийн товлосон цагт цугларан Kuta Beach рүү явна.
Кута эрэг нь Бали арлын хамгийн алдартай наран шарлагын газар бөгөөд серфинг, наран жаргалт, цагаан элс, далайн эргийн амралтаараа жуулчдын хамгийн их зорьдог газар юм.


Оройн хоолны дараа бид манай компаний зүгээс аялагчиддаа бэлэг болгон өгч буй
Балигийн алдарт коконотын тостой уламжлалт бүтэн биеийн массаж 1 цагийн турш
хийлгэн алжаал ядаргаагаа тайлж амрах болно.


Орой нь зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Өдөр 7 - Бали (Чөлөөт өдөр)
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Энэ өдөр чөлөөт өдөр байх ба аялагчид өөрсдийн хүссэн мартрутын дагуу аялах эсвэл зочид буудалдаа амрах боломжтой. Мөн нэмэлт төлбөртэй сонирхсон аялалдаа хамрагдах боломжтой.

Өдөр 8 -Бали – Бээжин - Эрээн
Хоол: -/-/-

Энэ өглөө буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал руу явж бүртгэлээ хийлгээд дэлхий дээрх хамгийн романтик, үзэсгэлэнт Бали арлаар аялсан дурсамжаа өвөртлөөд Хонконг /эсвэл өөр бусад/ хотоор дамжин Бээжингийн зүг ниснэ.

Бээжин хотод хүрсний дараагаар автобусандаа суун Эрээн хот руу хөдөлнө.

Өдөр 9- Эрээн
Хоол: -/-/-

Энэ өглөө Эрээн хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Нэмэлт мэдээлэл

Визний төрөл
  • Виз шаардлагатай
Аяллын төрөл
  • Адал явдалт аялал
  • Далайн эргийн аялал
  • Байгалийн аялал
  • Тусгай сонирхлын аялал
Аяллын хугацаа
  • 7-14 хоногийн аялал
Тусгай сонирхлын аялал
  • Эрүүл мэндийн аялал
  • Экстрим аялал
Аяллын бүрэлдэхүүн
  • Грүп аялал
Үнээр хайх
  • 3.000.000₮-4.000.000₮
Тээвэр
  • Газар нислэг хослосон аялал

Түгээмэл асуултууд
Индонез Бали Аялал

Шууд нислэгтэй юу?

Үгүй ээ. Бээжингээс дамжин нислэгтэй шүү.

Өвөл яагаад үнэ нь нэмэгддэг вэ?

Дэлхий даяар өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн халуун орны аялал жуулчлал эрчимжиж, эдгээр бүс нутгийг зорих жуулчдын тоо нэмэгддэг. Үүний улмаас халуун орны бүсүүдэд байр, нислэг болон бусад аялал жуулчлалын үйлчилгээний үнэ нэмэгддэг.

Бали аралын уур амьсгал ямар вэ?

Бали арал жилийн турш дулаан, чийглэг уур амьсгалтай.

Танд санал болгох бусад аялал

from
3.990.000 ₮

Таны аялал эндээс эхэлнэ

Аяллын захиалга өгөх, үнийн санал авах бол имейл хаягаа үлдээгээрэй