Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Нүүр хуудас
  2. >
  3. Tour
  4. >
  5. Ази тив
  6. >
  7. Натранг /Вьетнам/ аялал

Натранг /Вьетнам/ аялал

Ерөнхий мэдээлэл

Үргэлжлэх хугацаа:
8 өдөр
Хүний тоо:
:Аялагчын тоо
Байршил:
Ази тив
Аяллын төрөл:
Ази тив

Аяллын ерөнхий мэдээлэл

Аяллын үнэд багтсан / Аяллын үнэд багтаагүй

Улаанбаатар – Натранг 2 талын нислэгийн тийз
Угтах үдэх машинтай үйлчилгээ
Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
Хөтөлбөрт тусгагдсан хоол
Аяллын даатгал
Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ, хоол
Бусад хувийн зардал
Чөлөөт өдрийн хөтчийн зардал
166.250¥

{{type.name}}

{{type.display_price}} Хүн тус бүр

{{ type.number }}

Зочид

{{ number }}

Нэмэлт төлбөр:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Аяллын маршрут

ӨДӨР 1 : УЛААНБААТАР – НАТРАНГ
Хоол: -/-/-
Хоол: -/-/-

08:00 – 13:00 Улаанбаатар – Натранг руу шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Натранг нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө.

ӨДӨР 2 : НАТРАНГ – VINWONDER ПАРК
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайгаа уугаад Vinwonder паркийн аялалтай. Энэхүү парк нь далай доторх арал дээр байрладаг бөгөөд бүх насныханд зориулсан амралт, зугаа, тоглоомын төв юм.


Усан парк – Тропикийн халуунд сэрүүцэх олон төрлийн усан гулсуур, долгионт бассейн, хүүхдэд зориулсан тоглоомын усан хэсэг.
Тоглоомын бүс – Roller coaster, giant wheel зэрэг адал явдалт тоглоомууд.
Aquarium (Далайн амьтдын музей) – Шүрэн хад, халим, далайн янз бүрийн төрөл зүйлсийг үзэж болох гайхамшигтай аквариум.
Соёлын үзүүлбэрүүд – Өдрийн турш тоглогдох шоу тоглолт, тогтмол тоглогдох dolphin show.
Амралтын бүсүүд – Далайн эргийн элсэн дээр амарч, зураг даруулах боломж.

ӨДӨР 3 : НАТРАНГ ХОТЫН АЯЛАЛ , SHOPPING
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайны дараа Натранг хотын түүх, соёлын онцлох дурсгалуудтай танилцах хотын аялалтай.


Long Son Pagoda – Аврага цагаан Буддагийн хөшөөтэй, хотын үзэсгэлэнт панорам харцаар алдартай Буддын сүм.
Po Nagar Cham Towers – По Нагар Чам цамхагууд, мөн Tháp Bà Ponagar нэрээр алдаршсан нь МЭ 7–12-р зууны хооронд Чамын соёл иргэншлээс баригдсан түүхэн Хиндү шашны сүмийн цогцолбор юм. Вьетнамын Натранг хотын Кай мөрнийг харсан толгод дээр байрладаг энэ газар нь Чам хэлээр "Хаант улсын эх" гэсэн утгатай.
Nha Trang Cathedral (Stone Church) – Христийн Хаан сүм гэж нэрлэгддэг бөгөөд алдартай жуулчны үзмэр юм. Готик хэв маягаар бат бөх чулуугаар баригдсан энэ сүм нь үзэсгэлэнт архитектур болон шашны утга учраараа алдартай.
Pearl Farm – сувдны ферм
Shopping Center (Outlets) & Shopping Mall – дэлгүүр хэсэх, шоппинг хийнэ.


Өдрийн хоолоо идээд буудал руугаа буцах ба оройн хоол хүртэл усан бассейнд амрах, далайн эргээр зугаалах, кафе-д тухлан амрах зэргээр цагийг өнгөрүүлээрэй.

ӨДӨР 4 : НАТРАНГ 3 АРЛЫН АЯЛАЛ – ШАВАР БАНН
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Буудалдаа өглөөний цайгаа уугаад хурдны завин аялал эхэлнэ. Энэ өдрийн  аяллаар бид:
Mun арал (Coral Island): Зөөлөн цагаан элсэн дээр амрах, тайван хөх тэнгист сэлэх, мөн хүсвэл нэмэлт төлбөртэйгээр парасейлинг, усан мотоцикл зэрэг адал явдалт спортод оролцох боломжтой.
• Загасчны тосгон (Fishing Village): Орон нутгийн амьдралтай танилцаж, загасчидтай уулзах, шинэхэн барьсан далайн хоолыг шууд амтална.
• Hon Tam арал: Вьетнамын хамгийн том эрдэс шаврын эмчилгээний цогцолбор байрладаг бөгөөд 16,000 м² талбайг хамардаг. Шавар болон эрдэс усны эмчилгээгээр биеэ амрааж, эрүүлжүүлнэ.

ӨДӨР 5, 6 : НАТРАНГ ЧӨЛӨӨТ ӨДРҮҮД
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Буудалдаа өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдрүүд тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах , шоппинг хийх зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

ӨДӨР 7 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Буудалдаа өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдөр тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Орой 21:00 цагт өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх буудал руу явна.

ӨДӨР 8 : НАТРАНГ – УЛААНБААТАР

Натранг нисэх буудал дээр хүрэлцэн ирээд 00:15-07:00 цагийн нислэгээр Улаанбаатар руу шууд ниснэ. 07:00 Улаанбаатарт газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Нэмэлт мэдээлэл

Визний төрөл
  • Виз шаардлагагүй
Аяллын төрөл
  • Соёлын аялал
  • Адал явдалт аялал
  • Далайн эргийн аялал
  • Байгалийн аялал
  • Өвлийн аялал
Аяллын хугацаа
  • 7-с доош хоногийн аялал
Аяллын бүрэлдэхүүн
  • Грүп аялал
Үнээр хайх
  • 3.000.000₮-4.000.000₮
  • 5.000.000₮-6.000.000₮
Тээвэр
  • Шууд нислэгтэй аялал

Түгээмэл асуултууд
Натранг /Вьетнам/ аялал

Танд санал болгох бусад аялал

Таны аялал эндээс эхэлнэ

Аяллын захиалга өгөх, үнийн санал авах бол имейл хаягаа үлдээгээрэй