Энэ өдөр зочид буудлаа хүлээлгэн өгөөд орон нутгийн нислэгээр Памуккалле-Истанбул чиглэлд 1 цаг орчим ниснэ.
Истанбул хотод ирээд Hagia Sophia эртний сүм, дараа нь лалын сүм, эцэст нь музей
болсон энэ гайхамшигт байгууламж нь Истанбул хотын түүхийг илэрхийлсэн томоохон бэлгэдэл юм.
Theodosius чулуун хөшөөний түүхээр аялах, Hippodrome нь зөвхөн спортын стадиумаас гадна Константинополь хотын олон нийтийн амьдралын шол цөм болсон газар байв.
Босфорын хоолой нь Европ болон Азийн тивийг холбох гүүр болсон түүх, үзэсгэлэнт байгалийн хослол болсон энэхүү хоолойгоор аялан хэзээ ч мартагдахааргүй дурсамж
бүтээх болно.
Өдрийн хоолоо нутгийн зоогийн газар идээд зочид буудалдаа очиж амарна.
Hagia Sophia- Туркийн Истанбул хотод орших дэлхийн хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг юм. Энэ барилга нь сүм, мескит болон музей гэсэн 3 статустай бөгөөд түүний түүх, архитектур нь олон зууны турш олон янзын соёл, шашны нөлөөг
хадгалсаар ирсэн.
Босфорын хоолой- Европ болон Азийн тивийг холбодог байгалийн хосгүй нөөцтэй чухал усан зам юм. Энэ хоолой нь Газар дундын тэнгис (Mediterranean Sea) болон Каспийн тэнгис (Black Sea)-ийн хооронд нь холбодог бөгөөд дэлхийн хамгийн чухал усан замуудын
нэг гэж тооцогддог.