Холбоо барих
Mongolian tours
Mongolian tours
  1. Нүүр хуудас
  2. >
  3. Tour
  4. >
  5. Ази тив
  6. >
  7. Хо Ши Мин болон Фукуок хосолсон аялал /Вьетнам/

Хо Ши Мин болон Фукуок хосолсон аялал /Вьетнам/

Ерөнхий мэдээлэл

Үргэлжлэх хугацаа:
8 өдөр
Хүний тоо:
:Аялагчын тоо
Байршил:
Ази тив
Аяллын төрөл:
Ази тив

Аяллын ерөнхий мэдээлэл

 

Аяллын үнэд багтсан / Аяллын үнэд багтаагүй

Улаанбаатар –Сайгон - Фукуок – Улаанбаатар нислэгийн тийз
Зочид буудлын стандарт твин өрөө /1өрөөнд 2том хүн орно, хүүхэд оргүй/
Зочид буудлын буффет өглөөний цай
Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
Дата биет сим карт
Хувийн хэрэглээний зардал
Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
Чөлөөт өдрийн хөтчийн зардал
Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө
174.583¥

{{type.name}}

{{type.display_price}} Хүн тус бүр

{{ type.number }}

Зочид

{{ number }}

Нэмэлт төлбөр:

{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Ямар ч хүү, шимтгэлгүй 4 хувааж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой. powered by Storepay

Та энэхүү барааг ямар нэгэн бичиг баримт бүрдүүж, банкны салбарт очихгүйгээр цахим зээлийн үйлчилгээг авах боломжтой.powered by GOLOMT BANK

Аяллын маршрут

ӨДӨР 1- УЛААНБААТАР - ХОШИМИН НИСЛЭГ 12/09
Хоол: -/-/Орой

12:15-17:45 Улаанбаатар – Хошимин хот руу ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Хошимин нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн авсны хэсэг амраад оройн хоолтой.

ӨДӨР 2-ХОШИМИН ХОТЫН АЯЛАЛ, КРУЙЗ АЯЛАЛ 12/10
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайгаа уугаад хуучин Сайгон буюу одоогийн хамгийн их хүн амтай мөн хамгийн том хот болох Хо Ши Мин хотын аялалтай.

 

Уг хот нь эдийн засаг, санхүүгийн төв бөгөөд тус улсын соёл, шинжлэх ухааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Энэ өдрийн аяллаар дараах газраар зочилно.

 

Notre Dame Cathedral Basilica of Saigon – Францын колоничлолын үеийн улаан тоосгон католик сүм. 1880 онд баригдсан бөгөөд өнөөдөр Хошимины бэлгэ тэмдэг болсон үзэсгэлэнт архитектур.

Централ Пост Оффис (Saigon Central Post Office) – 19-р зуунд Францын архитектор Густав Эйфелийн зураг төслөөр баригдсан, одоо ч үйл ажиллагаа явуулдаг сонгодог хэв маягийн барилга.

Opera House (Saigon Opera House) – 1897 онд Францын архитектурын хэв маягаар босгосон үзэсгэлэнтэй театр, өнөөдөр тоглолт, арга хэмжээ зохиогддог.

• Ben Thanh зах – Хошимины хамгийн алдартай худалдааны төв. Жимс жимсгэнэ, амтлагч, хувцас, гар урлал болон бэлэг дурсгалын өргөн сонголттой

Өдрийн хоолны дараа чөлөөт цаг учир хөтчөөсөө зөвөлгөө аваад дэлгүүр орох, нэмэлт төлбөртэй аялылн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

 

Орой бид бүрэн Хошимин хотын дундуур круйз усан онгоцны аялалтай.

ӨДӨР 3- ЧӨЛӨӨТ ӨДӨР 12/11
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Өглөөний цайны дараа чөлөөт өдөр. Хотын төвийн кофе шопуудад сууж Вьетнамын алдарт drip coffee амтлах, эсвэл уламжлалт массаж, спа үйлчилгээ авч амрах боломжтой. Шоппинг хийхийг хүсвэл Saigon Square, Vincom Center зэрэг орчин үеийн худалдааны төвүүд рүү зочилж болно. Буудал руугаа буцаж очоод амарна.

ӨДӨР 4- ХОШИМИН - ФУКУОК НИСЛЭГ 12/12
Хоол: Өглөө/-/Орой

Өглөө цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван нисэх буудал ороод Фукуок арал руу ниснэ. 00:00-00:00 Фукуокт ирээд буудлаа хүлээн авсны дараа оройн хоолтой

ӨДӨР 5- ФУКУОК ВИНВОНДЕРС ПАРКЫН АЯЛАЛ 12/13
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайгаа уугаад Vinwonders парк руу явцгаана. Усан парк, галзуу хулгана, далайн амьтдын аквариум гээд төрөл бүрийн тоглоомууд байдаг ба та бүтэн өдрийн турш хүссэн тоглоомоо тоглон өнгөрөөнө.

Өдөр 6- ФУКУОК 3 АРЛЫН АЯЛАЛ 12/14
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өглөөний цайны дараа Фукуокын Ан Той, Хон Дуа, Шүрэн гэх 3 арлын аялалдаа гарна. Энэхүү арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Та өөрийн зардлаар далай эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой.

Өдөр 7- ФУКУОК ЧӨЛӨӨТ ӨДӨР 12/15
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Өглөөний цайны дараа чөлөөт өдөртэй туд та бүхэн алжаалан тайлан амран, далайн эргээр зугаалах виноны үйлдвэр, сувдны ферм, хулсан бүтээгдэхүүний дэлгүүр, sunset beach, кабль кар, амьтны хүрээлэн зочлох боломжтой.

ӨДӨР 8- ФУКУОК – УЛААНБААТАР 12/16
Хоол: Өглөө/-/-
Хоол: Өглөө/-/-

Өглөө цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван нисэх буудал ороод Улаанбаатар хот руу ниссэнээр бидний аялал өндөрлөнө. 13:00-19:00

Нэмэлт мэдээлэл

Аяллын төрөл
  • Соёлын аялал
  • Далайн эргийн аялал
  • Байгалийн аялал
  • Өвлийн аялал
Аяллын хугацаа
  • 7-14 хоногийн аялал
Аяллын бүрэлдэхүүн
  • Грүп аялал
Үнээр хайх
  • 3.000.000₮-4.000.000₮
  • 5.000.000₮-6.000.000₮

Түгээмэл асуултууд
Хо Ши Мин болон Фукуок хосолсон аялал /Вьетнам/

Танд санал болгох бусад аялал

Таны аялал эндээс эхэлнэ

Аяллын захиалга өгөх, үнийн санал авах бол имейл хаягаа үлдээгээрэй