Өглөөний цайгаа уугаад хуучин Сайгон буюу одоогийн хамгийн их хүн амтай мөн хамгийн том хот болох Хо Ши Мин хотын аялалтай.
Уг хот нь эдийн засаг, санхүүгийн төв бөгөөд тус улсын соёл, шинжлэх ухааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ өдрийн аяллаар дараах газраар зочилно.
• Notre Dame Cathedral Basilica of Saigon – Францын колоничлолын үеийн улаан тоосгон католик сүм. 1880 онд баригдсан бөгөөд өнөөдөр Хошимины бэлгэ тэмдэг болсон үзэсгэлэнт архитектур.
• Централ Пост Оффис (Saigon Central Post Office) – 19-р зуунд Францын архитектор Густав Эйфелийн зураг төслөөр баригдсан, одоо ч үйл ажиллагаа явуулдаг сонгодог хэв маягийн барилга.
• Opera House (Saigon Opera House) – 1897 онд Францын архитектурын хэв маягаар босгосон үзэсгэлэнтэй театр, өнөөдөр тоглолт, арга хэмжээ зохиогддог.
• Ben Thanh зах – Хошимины хамгийн алдартай худалдааны төв. Жимс жимсгэнэ, амтлагч, хувцас, гар урлал болон бэлэг дурсгалын өргөн сонголттой
Өдрийн хоолны дараа чөлөөт цаг учир хөтчөөсөө зөвөлгөө аваад дэлгүүр орох, нэмэлт төлбөртэй аялылн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Орой бид бүрэн Хошимин хотын дундуур круйз усан онгоцны аялалтай.